ХАРИЛЦАХ ДАНС

Та Богд банкинд төгрөг болон гадаад валютаар харилцах данс нээж, төлбөр тооцоогоо түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх боломжтой. Та манай банкинд харилцах данс нээх болон танд тусгай харилцах данс шаардлагатай бол Байгууллагын банкны Харилцааны менежерт хандана уу.

Харилцах дансны ерөнхий нөхцөл (Энд дарж танилцана уу)

Байгууллагын харилцах дансны давуу талууд

1. Банк, санхүүгийн багц үйлчилгээг нэг дороос хүлээн авах боломжтой

2. Дансны үлдэгдэлд хүү тооцуулан авах боломжтой

3. Банк, санхүүгийн зөвлөгөө мэдээллийг үнэгүй авах боломжтой

4. Сүүлийн үеийн мэдээллийн технологийг ашиглан байгууллагын санхүүдээ хяналт тавих боломжтой 

Байгууллагын харилцах данс нээлгэхэд бүрдүүлэх материал (Монгол улсад бүртгэлтэй ААНБ-ын хувьд)

  • Харилцагчаар бүртгүүлэх хүсэлт (Маягтыг татаж авах)
  • Депозит данс нээлгэх албан хүсэлтийг хуулийн этгээдийн албан бланк дээр, эрх бүхий этгээдийн гарын үсэг зурснаар
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • 1,2-р гарын үсгийн баталгааны маягтыг нотариатаар баталгаажуулснаар (Маягтыг татаж авах)
  • 1,2-р гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн биеийн байцаалтын хуулбар
  • Харилцагч, хувьцаа эзэмшигч болон эцсийн өмчлөгч нь АНУ-ын татвар төлөгч бол тус бүрээр FATCA маягт бөглөнө үү. (Маягтыг татаж авах 
  • Банкны бусад бүтээгдэхүүн үйлчилгээг авахыг хүсвэл Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ авах хүсэлт (Маягтыг татаж авах)

Байгууллагын харилцах данс нээлгэхэд бүрдүүлэх материал (Гадаадын хуулийн этгээд)

  • Харилцагчаар бүртгүүлэх хүсэлт (Маягтыг татаж авах)
  • Депозит данс нээлгэх албан хүсэлтийг хуулийн этгээдийн албан бланк дээр, эрх бүхий этгээдийн гарын үсэг зурснаар
  • Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Хуулийн этгээдийн дүрмийн хуулбар
  • 1,2-р гарын үсгийн баталгааний маягийг нотариатаар баталгаажуулснаар (Маягтыг татаж авах)
  • 1,2-р гарын үсэг зурах эрх бүхий этгээдийн биеийн байцаалтын хуулбар
  • Харилцагч, хувьцаа эзэмшигч болон эцсийн өмчлөгч нь АНУ-ын татвар төлөгч бол тус бүрээр FATCA маягтыг бөглөнө. (Маягтыг татаж авах
  • Хэрэв итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй бол итгэмжлэл
  • Хуулийн этгээд нь банк, санхүүгийн байгууллага бол мөнгө угаах, терроризмээс урьдчилан сэргийлэх талаар арга хэмжээний талаар асуулга бөглөнө. 
  • Банкны бусад бүтээгдэхүүн үйлчилгээг авахыг хүсвэл Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ авах хүсэлт (Маягтыг татаж авах)

Байгууллагын хувьд дээрх материалуудыг бүрдүүлээд харилцах дансны гэрээг бөглөнө үү. (Гэрээг татаж авах)

Дээрх материалуудыг тухайн улсад суух Монгол Улсын сайдын яам, эсвэл Төлөөлөгчийн газрын нотариатаар гэрчлүүлж Богд банк руу баталгаат шуудангаар илгээнэ. Богд банкны хаяг: Бодь цамхаг, Жигжиджавын гудамж 3 /Чингисийн талбай/, Улаанбаатар 15160, Монгол улс;

Санамж:  

Банк тухайн хуулийн этгээдийн шуудангаар ирүүлсэн материалтай танилцаад Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Монголбанк болон эрх бүхий байгуулагаас гаргасан дүрэм журам, Богд банкны бодлого журамтай нийцэж буй эсэхийг хянаад данс нээх боломжтой эсэх талаар тухайн хуулийн этгээдийн цахим хаягаар хариуг өгнө. Материалыг хянаад хариу өгөх ажиллагаа нь тухайн хуулийн этгээдийн ирүүлсэн баримт бичиг бүрэн эсэх, нэмэлт тодруулга шаардлагатай эсэх, холбогдох хууль, журамд нийцэж буй эсэхээс хамаарах тул Банкны зүгээс тодорхой хугацаа заах боломжгүйг анхаарна уу.

Банкны зүгээс данс нээх боломжтой тохиолдолд баталгаат шуудангаар Дансны гэрээг хүргүүлнэ. Гэрээ Англи хэл дээр байх бөгөөд харилцагч уг гэрээг бөглөн гарын үсгээр баталгаажуулаад тухайн улсад суух Монгол Улсын сайдын яам, эсвэл Төлөөлөгчийн газрын нотариатаар гэрчлүүлж Богд банк руу баталгаат шуудангаар илгээнэ. Банк гэрээг хянаад Харилцагчийн хувийг түүний хаягаар шуудангаар илгээнэ. 

 

Байгууллагын банкны харилцааны менежерт хандах

Холбоо барих хаяг: 

Утас: (976) - 7577 1199 

Дотуур: 1188, 1005

Факс: (976) - 7577 0055

И-мэйл: cbd@bogdbank.com

 
Зээлийн тооцоолуур Twitter