ДАНСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Та Богд банкинд төгрөг болон гадаад валютаар харилцах нээж, төлбөр тооцоогоо түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэх боломжтой. Та манай банкинд харилцах данс болон тусгай харилцах данс нээх хүсэлтэй бол банкны салбарт хандана уу. 

Харилцах дансны үйлчилгээний Ерөнхий нөхцөлтэй энд дарж танилцана уу.

ӨДӨР БҮР ХҮҮТЭЙ ХАРИЛЦАХ ДАНС 

Харилцагч танд Богд Банк нь өдөр бүр хүүгээ зарцуулах болон хүүгээс хүү бодох мөнгөн хөрөнгөө өсгөх ӨДӨР БҮР ХҮҮТЭЙ харилцах дансыг санал болгож байна. Та дансны ерөнхий нөхцөлтэй энд дарж танилцана уу.

БНСУ-Н ВИЗ МЭДҮҮЛГЭНД  ЗОРИУЛСАН ЭХ ҮҮСВЭРИЙН ДАНС

Харилцагч та БНСУ-д зорчихоор төлөвлөж байгаа бол дараах бүтээгдэхүүнийг  санал болгож байна. Та дансны ерөнхий нөхцөлтэй энд дарж танилцана уу.

Иргэдийн харилцах данс нээлгэхэд бүрдүүлэх материалын жагсаалт:

Монгол Улсын иргэний хувьд:

  • Биеийн байцаалт (Цахим үнэмлэх, гадаад паспорт, насанд хүрээгүй иргэний нэр дээр данс нээх тохиолдолд төрсөний гэрчилгээ)
  • Харилцагчаар бүртгүүлэх хүсэлт (Маягтыг татаж авах)
  • Харилцагч Та АНУ-ын татвар төлөгч бол FATCA маягт бөглөнө үү.(Маягтыг татаж авах)
  • Банкны бусад бүтээгдэхүүн үйлчилгээг авахыг хүсвэл Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ авах хүсэлт (Маягтыг татаж авах)

Гадаадын иргэний хувьд:

  • Биеийн байцаалт
  • Харилцдаг гол банкны тодорхойлолт
  • Xэрэв гадаадын иргэн, хуулийн этгээд МУ-д оршин суудаг бол оршин суух зөвшөөрөл
  • Хэрэв итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй бол итгэмжлэл
  • Харилцагчаар бүртгүүлэх хүсэлт бөглөх (Маягтыг татаж авах)
  • Харилцагч Та АНУ-ын татвар төлөгч бол FATCA маягт бөглөнө үү. (Маягтыг татаж авах)
  • Банкны бусад бүтээгдэхүүн үйлчилгээг авахыг хүсвэл Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ авах хүсэлт (Маягтыг татаж авах)

Иргэний хувьд дээрх материалуудыг бүрдүүлээд харилцах дансны гэрээг бөглөнө үү. (Гэрээг татаж авах)

Хэрвээ гадаад улсад оршин суугаа бол биеийн байцаалт хуулбар болон гарын үсгийн маягийг (Маягтыг татаж авах) тухайн улсад суух Монгол Улсын сайдын яам, эсвэл Төлөөлөгчийн газрын нотариатаар гэрчлүүлж Богд банк руу баталгаат шуудангаар илгээнэ. Богд банкны хаяг: Бодь цамхаг, Жигжиджавын гудамж 3 /Чингисийн талбай/, Улаанбаатар 15160, Монгол улс;

Монголд оршин суугаа болон түр хугацаагаар ирсэн гадаадын иргэний хувьд дээрх материалуудыг бүрдүүлэн банкинд өөрийн биеэр ирж данс нээлгэнэ.

Санамж:  

Банк тухайн иргэний шуудангаар ирүүлсэн материалтай танилцаад Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, Монголбанк болон эрх бүхий байгуулагаас гаргасан дүрэм журам, Богд банкны бодлого журамтай нийцэж буй эсэхийг хянаад данс нээх боломжтой эсэх талаар тухайн иргэний цахим хаягаар хариуг өгнө. Материалыг хянаад хариу өгөх ажиллагаа нь тухайн иргэний ирүүлсэн баримт бичиг бүрэн эсэх, нэмэлт тодруулга шаардлагатай эсэх, холбогдох хууль, журамд нийцэж буй эсэхээс хамаарах тул Банкны зүгээс тодорхой хугацаа заах боломжгүйг анхаарна уу.

Банкны зүгээс данс нээх боломжтой тохиолдолд баталгаат шуудангаар Дансны гэрээг хүргүүлнэ. Гэрээ Англи хэл дээр байх бөгөөд харилцагч уг гэрээг бөглөн гарын үсгээр баталгаажуулаад тухайн улсад суух Монгол Улсын сайдын яам, эсвэл Төлөөлөгчийн газрын нотариатаар гэрчлүүлж Богд банк руу баталгаат шуудангаар илгээнэ. Банк гэрээг хянаад Харилцагчийн хувийг түүний хаягаар шуудангаар илгээнэ. 

 

 
Зээлийн тооцоолуур Twitter