OЛОН УЛСЫН ТӨЛБӨР ТООЦООНЫ ҮЙЛЧИЛГЭЭ

Богд банк нь СВИФТ/дэлхий банк хоорондын санхүүгийн цахилгаан холбооны сүлжээгээр дамжуулан Олон Улсад нэр хүнд бүхий банк санхүүгийн байгууллагатай хамтран ажиллаж, харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоог 5 төрлийн валютаар бүх улсууд руу түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна.

 

Корреспондент банкууд

 

http://www.xacbank.mn/uploads/users/32-admin/files/logo.png  Эрхэм харилцагч та гадаад улс орнууд руу мөнгө шилжүүлэх гэж байгаа бол доорх мэдээлэлд анхаарал хандуулна уу.

  • Хэрэв та гадаад худалдаа эрхэлдэг бөгөөд таны харилцагч төлбөрийн данс солигдсон, өөрчлөгдсөн үндэслэлээр өөр дансанд төлбөрийг шилжүүлэхийг хүссэн цахим шуудан хүлээн авсан бол энэ нь үнэн эсэхийг харилцагч талаасаа заавал утсаар тодруулж асуух шаардлагатайг анхаараарай.
  • Хэрэв та хэн нэгэн гадаад улсын иргэнтэй онлайнаар харилцаж хувийн зураг болон бичлэгээ алдсанаасаа болж ямар нэгэн дарамт шахалтанд орж энэхүү шилжүүлгийг хийх гэж байгаа бол энэ талаар яаралтай Цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ үү.
  • Хэрэв та санамсаргүй байдлаар хонжворт сугалаанд түрүүлсэн, их хэмжээний бэлэн мөнгө хүлээж авахаар болсон тухай мэдээллийг компьютер болон өөрийн гар утсанд хүлээн авч энэхүү гүйлгээг урьдчилгаа хэлбэрээр шилжүүлэх гэж байгаа бол энэ нь цахим луйврын гэмт хэрэг байж болохыг анхаарна уу.

Хэрэв дээрх тохиолдлуудын аль нэг нь таньд тохиолдсон, тохиолдсон байж болзошгүй гэсэн сэжиг, таамаг байвал та Цагдаагийн байгууллагын 11-311606, 102 дугааруудад хандаж мэдээлэл, зөвлөгөө авах болон Цагдаагийн байгууллагын цахим өргөдөл, гомдол хүлээн авах www.service.police.gov.mn вэб сайтаар та өөрийн өргөдлийг ирүүлэх боломжтой.

 
 
Зээлийн тооцоолуур Twitter