БИЗНЕС МЭДЭЭЛЭЛ

Мэдээллийн итгэлтэй эх сурвалж хомс байдаг нь Монгол Улсад бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд хамгийн гол бэрхшээл болдогийг бид тогтоосон. Иймд, бид зах зээлийг илүү нээлттэй, тунгалаг, хөрөнгө оруулагч нарт илүү ээлтэй болгохын тулд бизнесийн мэдээллийн бүтээгдэхүүнүүдийг Та бүхэнд удахгүй санал болгоно. Бид байгууллагынхаа хөрөнгө болон хүний нөөцийн чадавхи, дотоодын бизнесийн хамт олныг ашиглаж өөрийн харилцагч нартаа үнэн зөв тоон мэдээлэлтэй бизнесийн мэдээллийн бүтээгдэхүүнийг хүргүүлнэ.

 Бид дараах мэдээллийг удахгүй гаргана: 

  • Хувийн хөрөнгийн даатгалын индекс (Бодь Инвест)
  • Худалдааны индекс (Бодь)
  • Валютын ханшийн төсөөлөл
  • Хэрэглэгчийн итгэлийн индекс
  • Харилцагчийн хүсэлтээр бусад тоон болон тооцож гаргах мэдээлэл

Бид харилцагч нартаа мэдээллийн байнгын захиалагч байх, эсвэл тухайн үед төлбөрийг нь төлөөд мэдээллийн сан руу цонхоор орох эрхийг нээж өгнө.

 

 

 
Зээлийн тооцоолуур Twitter