ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САН

Бид харилцагч нартаа өргөн хүрээнд, чадварлаг багаар удирдуулсан хөрөнгө оруулалтын сангийн үйлчилгээг санал болгох болно.

Бодь Инвестийн удирдах бүх санг бий болгоход түүний толгой компани оролцоно. Өөрөөр хэлбэл, сангийн хувьцаа эзэмшигчид болон түүний менежерүүд нэгдсэн сонирхолтой байх юм. 

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БОДЬ ИНВЕСТ САН

Тус сан нь Монголд үйл ажиллагаа явуулж буй компаниудын хувьцаанд хөрөнгө оруулж ашиг олох сан юм.

ТӨГРӨГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН САН

Тус сан нь зөвхөн дотоодын мөнгөний зах зээлийн хэрэгслүүд болон Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулна. Сангийн үйл ажиллагааг төгрөгийн ханшийн нөхцөл байдалтай уялдуулан зохицуулна.

ТОГТМОЛ ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭРТЭЙ САН 

Тус сан нь олон улсын зах зээл дээр арилжаалагддаг өндөр, тогтмол орлоготой хувьцаат болон бие даасан компаниудын бондод хөрөнгө оруулна. Сангийн хөрөнгө оруулах бодлогыг хэрэгжүүлэхдээ хөрөнгийг баталгаатай хадгалах, орлогын эх үүсвэр болох үнэт цаасны ашгийг бүрдүүлэх зарчмыг чанд баримтална. Хөрөнгө оруулалтын менежерүүд гадаад болон дотоодын валютаар илэрхийлэгдсэн тогтмол орлоготой хэрэгсэлд хөрөнгө оруулна. Тус сангийн үйл ажиллагааг ам.доллараар илэрхийлэгдсэн дотоодын өрийн бичгийн зах зээлийн үнийн нөхцөл байдалтай уялдуулан зохицуулна.

 
Зээлийн тооцоолуур Twitter