AЖЛЫН БАЙР

Богд Банк нь банкны чиглэлээр бүх төрлийн ажлын байранд анкет хүлээн авч байна. Та манайд анкетаа ирүүлснээр нээлттэй ажлын байранд нэр дэвших ба хэрэв таны сонирхсон ажлын байр нээлттэй бус тохиолдолд нөөцийн санд бүртгэгдэж, тухайн ажлын байр нээгдсэн даруйд сонгон шалгаруултанд орох боломжтой болох юм.

Ажил горилогч та энд дарж манай ОНЛАЙН АНКЕТ-ийг бөглөнө үү.

Хэрэв Та яг одоо онлайн анкет бөглөх боломжгүй байвал hr@bogdbank.com хаягаар хандан анкетаа илгээж болох ба манай төв байр болох Бодь Цамхаг дээр авчирч өгч болно.

Жич: Богд банк нь ажил олгох өргөдлийг хүлээн авснаар өргөдөл гаргагчийн өмнө яамар нэгэн үүрэг хариуцлага хүлээхгүй ба хүлээн авсан материалыг буцаан олгохгүй.

 

Нээлттэй байгаа ажлын байрууд:

1. БИЗНЕС ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын байрны тодорхойлолтын дагуу.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Банк санхүү, бизнесийн удирдлага, эдийн засагч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Банк санхүү болон ижил төрлийн салбар бүтээгдэхүүн хөгжлийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай
  • Удирдан зохион байгуулах чадвартай
  • Банкны бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар онолын болон практикийн өндөр мэдлэгтэй
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний шинжилгээ, судалгаа хийх өндөр чадвартай, хууль эрх зүйн хүрээний хүрээний мэдлэгтэй
  • Илтгэх болон сургах чадвартай
  • Англи болон Монгол хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх.

Нэмэлт мэдээлэл

ТА өөрийн бэлэн CV-г hr@bogdbank.com хаяг руу илгээж болно.

2. ЗЭЭЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын байрны тодорхойлолтын дагуу

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Банк санхүү, эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Банк санхүүгийн салбарт зээлийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай
  • Удирдан зохион байгуулах чадвартай
  • Банкны зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагааны талаар онолын болон
    практикийн мэдлэгтэй, зээлийн шинжилгээ судалгаа хийх өндөр чадвартай
  • Хууль эрх зүйн хүрээний мэдлэгтэй
  • Илтгэх болон сургах чадвартай
  • Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай 

Нэмэлт мэдээлэл

Та өөрийн бэлэн CV/Resume-г  hr@bogdbank.com хаяг руу илгээх эсвэл www.bogdbank.com цахим хаяг руу орон онлайн анкет бөглөх боломжтой.

3. ТЕЛЛЕР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Ажлын байрны тодорхойлолтын дагуу.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Банк санхүү,эдийн засгийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг дундаас дээш түвшинд эзэмшсэн
  • Энэ төрлийн албан тушаалд 3-аас дээш ажиллаж байсан туршлагатай
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Англи хэлний бичгийн болон ярианы дунд түвшний ур чадвартай

Нэмэлт мэдээлэл

Та өөрийн СV-г hr@bogdbank.com хаяг руу илгээх эсвэл www.bogdbank.com хаягаар орон онлайн анкет бөглөх боломжтой.

4.    СИСТЕМИЙН АДМИН          

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Банкны цахим дэд бүтцийн систеìийн хэвийн ажиллагааг хариуцан ажиллах, шинээр суурилуулах, өргөтгөх, шинэчлэх ажлуудыг гүйцэтгэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • 2-оос дээш жил ажилласан ажлын туршлагатай
  • Мэргэжлийн чиглэлээр суралцсан бакалавр зэрэгтэй
  • Бие даан суралцах чадвартай 
  • Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай
  • Англи хэлний зохих түвшний мэдлэгтэй

​Эзэмшсэн технологи хэрэглээ:

Windows, Linux, Oracle, VMWare, Active Directory, DNS, MS Office 365

 

5.    БҮТЭЭГДЭХҮҮН ХӨГЖЛИЙН МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтын дагуу.

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Маркетинг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй
  • Харилцааны өндөр ур чадвартай
  • Шинэ санаа гаргах, түүнийг баяжуулах, хөгжүүлэх чадвартай
  • Удирдан зохион байгуулах чадвартай
  • Компьютерийн хэрэглээний програмуудыг дундаас дээш түвшинд эзэмшсэн
  • Англи хэлний ярианы болон бичгийн зохих түвшний мэдлэгтэй
  • Монгол хэлний ярианы, бичгийн болон илтгэх өндөр чадвартай
  • Багаар ажиллах, асуудлыг шийдвэрлэх, дүгнэлт хийх чадвартай байх.

6.    КАРТЫН ТӨВИЙН КҮБ-ИЙН МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Банкны картын төвийн үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэх, төлөвлөгөөнд тусгагдсан ажлын гүйцэтгэлийг хангах, картын төвийн өдөр тутмын үйл ажиллагаа, КҮБ-ын гүйлгээ боловсруултад давхар хяналт тавих, КҮБ-тай гэрээ байгуулах, ПОС, ПОБ терминал бэлтгэх, програм хангамж суулгуулах, програмд ПОС, ПОБ бүртгэх, ПОС, ПОБ-ын засвар үйлчилгээ, КҮБ-үүдийг шаардлагатай мэдээлэл, материалаар тасралтгүй хангах, карт хэвлэлт, захиалга, залгигдсан картын хүргэлт, хүлээн авалт, түгээлтэд хяналт тавих, КҮБ болон борлуулалтын ажилтнуудад сургалт хийх, картын үйл ажиллагаанд шаардлагатай худалдан авалтын ажлыг хийж гүйцэтгэх

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Банк санхүү, эдийн засаг, бизнесийн удирдлагын чиглэлээр бакалавраас доошгүй зэрэгтэй
  • Банкны салбарт ажиллаж байсан туршлагатай
  • Багаар хамтран ажиллах чадвартай
  • Үнэнч шударга
  • Идэвх санаачилгатай
  • Харилцааны өндөр соёлтойй
  • Компьютерийн хэрэглээний програмыг өндөр түвшинд эзэмшсэн
  • Англи хэлний зохих мэдлэгтэй

 

 

 

 
Зээлийн тооцоолуур Twitter