та энд байна: Нүүр/Дээд цэс/Мэдээ

Богд Банк ОХУ-ын ВТБ банктай Корреспондент харилцаа тогтоолоо.

2017-01-31   47

Богд банк ОХУ-ын ТОП-3 арилжааны банкуудын нэг болох ВТБ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, корреспондент харилцаа тогтоолоо. Энэхүү гэрээг байгуулснаар Богд банк харилцагч нартаа рублийн гадаад гуйвуулгын үйлчилгээг түргэн шуурхай, таатай нөхцөлтэйгөөр үзүүлэх боломжтой болох юм. ВТБ банк нь 1990 онд байгуулагдсан бөгөөд ОХУ-д 1700 гаруй салбар нэгж, тооцооны төвтэй өргөн сүлжээ бүхий томоохон банк юм.

Богд банк байгуулагдсан даруйдаа харилцагчиддаа гадаад төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 5 валютаар дэлхийн бүх улс руу ажлын 2 хоногт багтаан харилцагчдынхаа мөнгөн шилжүүлгийг гүйцэтгэж байна.  Банкны гадаад мөнгөн гуйвуулгын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу. 

 

» буцах


Зээлийн тооцоолуур Twitter