Eiffel tower
Санхүүгийн гэнэтийн хэрэгцээнд зориулсан ашиглалтаас хамаарч хүү шатлалаар буурдаг, мөн төлөлтийн 45 хоног дотор хүү тооцдоггүй дотоодын кредит картыг санал болгож байна.

Давуу тал
  • Богд банк харилцагч таны санхүүгийн гэнэтийн хэрэгцээнд зориулж зээлийн эрхтэй “Энгийн Кредит карт” болон “Худалдан авалтын Кредит карт”-ыг санал болгож байна.
  • Картын ашиглалтаас хамаарч хүүг шатлалаар бууруулах,
  • Картаар хийсэн худалдан авалтын гүйлгээний төлбөрийг 45 хоног дотор төлбөл хүү тооцохгүй
  • Бэлэн мөнгөний эрсдэлгүйгээр төлбөр, тооцоо хийх
  • Интернет банк болон Мобайл аппликейшн ашиглан картын данснаасаа гүйлгээ хийх, дансны мэдээллээ хянах


Үйлчилгээний нөхцөл
Үйлчилгээний нөхцөл Энгийн кредит карт Худалдан авалтын кредит карт
Картын хүчинтэй хугацаа 2 жил 2 жил
Картын эрхийн доод хэмжээ 300,000 ₮ 500,000 ₮
Картын эрхийн дээд хэмжээ 3,000,000 ₮ 5,000,000 ₮
Төлбөрийн доод хэмжээ 20% 20%
Картын эрх хэтрүүлэх хувь, хэмжээ 10% 10%
Бэлэн зарлагын дээд хэмжээ (cар бүр) 20% 20%
Төлбөр төлөх хугацаа (сар бүр) 15 15
Хүүнээс чөлөөлөх хугацаа (бэлэн бус) 45 45
Жилийн хураамж 20,000 ₮ 20,000 ₮
Карт нөхөн авах төлбөр 10,000 ₮ 10,000 ₮
Бэлэн мөнгө авах Богд банкны АТМ                    100₮
Гэрээт* банкны АТМ                    300₮
Бусад банкны АТМ                    500₮
Үлдэгдэл шалгах Богд банкны АТМ /Дэлгэцээр/  -
Богд банкны АТМ /Баримтаар/                    100₮
Гэрээт* банкны АТМ                    100₮
Бусад банкны АТМ                    100₮
  • *Гэрээт банкууд: ХХБ, Ариг банк, Капитрон банк, ҮХО банк, Тээвэр хөгжлийн банк, Кредит банк

Карт хүсэгч нь дараах ерөнхий шаардлагыг хангасан байна.
  • 18 нас хүрсэн МУ-ын иргэн эсхүл МУ-д оршин суух гадаадын иргэн байх
  • Зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлийн түүхгүй, идэвхитэй хугацаа хэтэрсэн зээлгүй байх
Цалингийн орлоготой карт хүсэгч Бизнесийн орлоготой карт хүсэгч
  • Ажиллаж буй байгууллагадаа 12 сар болон түүнээс дээш хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй үндсэн ажилтан байх
  • Богд банк болон бусад банкаар цалингаа авдаг карт хүсэгч байх
  • Тухайн бизнесийг сүүлийн 12 сар тасралтгүй эрхэлсэн байх
  • Богд банк болон бусад банктай харилцсан сүүлийн 12 сарын дансны хуулга
  • Тухайн банкаар сард дор хаяж 1 орлого, 1 зарлагын гүйлгээ хийсэн байх
  • Богд банк эсвэл бусад банктай харилцаж байсан 2 ба түүнээс дээш сайн зээлийн түүхтэй байх

Бүрдүүлэх материал
  • “Кредит картын хүсэлт” -ийн маягт Татаж авах 
  • Цахим үнэмлэх
  • Оршин суугаа газрын тодорхойлолт
  • Сүүлийн 12 сарын хугацаанд авахуулсан цээж зураг





Санал болгох бүтээгдэхүүн