Банкны Тухай

Богд банк нь дэвшилтэт технологи, цахим сувгуудад суурилсан орчин үеийн банкны шинэ стандартыг Монголд нэвтрүүлэхээр
2014 оны 12 сард Монголбанкнаас Банкны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан.

ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧИД

Хуулийн этгээдийн нэр Хувь
1 Бодь капитал ХХК 91,32%
2 Богд капитал инвестмент ХХК 8,68%
Алсын хараа

Богд банк нь Монгол Улсын санхүүгийн зах зээлд сүүлийн үеийн техник технологи, шинэ стандартыг нэвтрүүлэх замаар хөрөнгө оруулалт, байгууллага, хувийн банкны харилцагчдад төгс шийдэл бүхий өргөн хүрээний санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгоно.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Богд банк нь харилцагч, түншүүдтэйгээ нээлттэй, ил тод харилцаагөргөжүүлж, бизнесийн шинэ давалгааг санхүүжүүлэхийг эрмэлзэнэ.

ҮНЭТ ЗҮЙЛС

Анхдагч, шинийг санаачлагч, чадварлаг байх нь Богд банкны үнэт зүйлс юм. Эдгээр тулгуур зарчмууд болон нээлттэй, удаан хугацааны харилцааг эрхэмлэдэг нь биднийг бусдаас илүүд хүргэдэг.

Удирдлагын Баг

Богд банк нь Монгол улсын компанийн засаглалын кодексыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлэн ажиллаж байна.
Богд банкны засаглалын тогтолцоо нь хувь нийлүүлэгчдээс банкны ажилтан хүртэлх бүх шатандаа тайлагнах, мэдээлэл өгөх,
ил тод байдлыг хангах, үүрэг хариуцлага хүлээх гэсэн зарчмууд дээр үндэслэдэг.

Богд банкны бүтэц зохион байгуулалт

Санхүүгийн Мэдээлэл

Жилийн Тайлан

Улирлын Тайлан

Зохистой Харьцааны Үзүүлэлт

Санхүү Бүртгэл Хяналтын Тогтолцоо

Банкны холбогдох этгээдэд олгосон зээл, гаргасан аккредитив бусад үйлчилгээ