Богд Банк нь иргэдэд зориулан Цалингийн зээл , Өрхийн зээл, Орон сууцны зээл, бизнесийн зээл болон байгууллагад зориулан бизнесийн зээлүүдийг олгож байна.

Үгүй. Харин бид өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэх Орон сууц худалдан авах, Хувийн сууц/Хашаа байшин худалдан авах, барих зээлүүдийг олгож байна. Бүтээгдэхүүний нөхцөлтэй энд дарж танилцана уу.

Бид хамтран ажиллах гэрээтэй байгууллагуудын ажиллагсдад Цалингийн зээлийг эргэн төлөлтийн таатай нөхцөлтэй олгож байна. Бүтээгдэхүүний нөхцөлтэй энд дарж танилцана уу.

Харилцагч таны зээлийн эргэн төлөлт амралтын өдөр таарсан тохиолдолд амралтын өдрийн өмнөх өдөрт багтаан зээлийн төлбөрийг хийнэ үү. Таны харилцах, картын дансанд орлоготой тохиолдолд амралтын өдрүүдээр мобайл болон интернет банкаар зээлийн төлбөрийг хийж болно.

Үгүй. Богд Банк нь хөдлөх хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө, цалингийн орлого, мөнгөн хөрөнгийг барьцаалан зээл олгодог. Цалингийн орлого нь зөвхөн Хамтын ажиллагааны гэрээтэй байгууллагын ажиллагсдад хамааралтай.

Байгаа. Гадаадад оршин сууж буй Монгол иргэд болон гадаад улсын иргэдэд зориулсан хадгаламжийн үйлчилгээний талаарх мэдээллийг энд дарж авна уу. Монгол улсдаа оршин суугаа иргэдэд зориулсан онцгой нөхцөлтэй эх үүсвэрийн дансны нөхцөлтэй танилцан өөрийн мөнгөн хөрөнгөө байршуулах бүрэн боломжтой. Нөхцөлийн дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

Та мобайл болон интернет банкаараа хандан, өөрийн бүх дансны мэдээллийг харна уу.

Орлого, зарлагын гүйлгээний мэдээллийг тухай бүрд нь авах хүсэлтэй бол мессеж мэдээ үйлчилгээнд хамрагдан интернет шаардахгүйгээр мэдээллээ авна. Харин мобайл app, интернет банк ашиглан дансны үлдэгдэл, хуулга, шилжүүлэг, зээлийн эргэн төлөлт, бусад төлбөр төлөх, харах боломжтой.

Бид 8 төрлийн валютаар харилцах дансны үйлчилгээг үзүүлж байна. Үйлчилгээний нөхцөлтэй энд дарж танилцана уу.

Богд банкны дотоодын энгийн болон цалингийн картын АТМ дээр хийх өдрийн гүйлгээний лимит 3 сая, алтан картын гүйлгээний лимит 5 сая байдаг. Тухайн өдрийн гүйлгээний лимит хэтэрсэн үед гүйлгээ хийгддэггүй тул та гүйлгээний лимит хэтэрч байгаа эсэхийг шалгана уу. Хэрэв таны гүйлгээний лимит хэтрээгүй, үлдэгдэл хүрэлцээтэй байгаа бол та ойролцоо байрлах өөр АТМ-д картаа уншуулан шалгаж үзнэ үү.

Хэрэв та өөрийн нууц үгээ үнэн зөвөөр мэдэж байгаа бол манай банкны 75771199 утсанд хандаж нууц үгээ сэргээлгэх боломжтой. Хэрэв та нууц үгээ санахгүй байгаа бол өөрт ойр байрлах Богд банкны салбар дээр бичиг баримттайгаа ирж нууц үгээ дахин захиалж авах шаардлагатай. Картын нууц үг захиалахад 1000 төгрөгийн шимтгэлтэй.

Тохиолдол1: Богд банкны карт эзэмшигч Богд банкны АТМ-д картаа залгиулсан бол карт эзэмшигчийн биеийн байцаалтыг шалган картыг гаргаж өгнө.

Тохиолдол2: Хэрэв өөр банкны карт эзэмшигч Богд банкны АТМ-д картаа залгиулсан бол өөрийн карт авсан банкандаа хандан авна.

Тохиолдол3: Богд банкны карт эзэмшигч бусад банкны АТМ-д картаа залгиулсан бол банкны 7577199 лавлах утсанд хандана. Бид таны картыг авсан даруй танд мэдэгдэх болно.

Нууц үгээ дахин захиалж авах шаардлагатай. Та өөрт ойр байрлах салбарт бичиг баримттайгаа ирж картын нууц үгээ дахин захиалж авна уу. Картын нууц үг захиалахад 1000 төгрөг.

Болно. Та манай интернэт банкны онлайн захиалга хэсэгт хандана уу.

Богд Банкны СВИФТ сүлжээгээр 5 төрлийн валютаар олон улсын 6 банкуудтай хамтран ажиллаж байна. Мэдээлэлтэй энд дарж танилцана уу.

Богд банк нь ПОС машинтай ба банкнаас тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд байршуулж байгаа.

• Бусад банкны пос төхөөрөмжтэй эсэх

• Монгол улсын хууль тогтоомж, банкны үйл ажиллагаанд харшлах үйл ажиллагаа эрхэлдэггүй байх

• Мобикомын сүлжээ доголдолгүй барьдаг байршилд байх

• Картаар үйлчлэгч байгууллага нь сүүлийн 6 сар тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх

• ПОС төхөөрөмж хамгаалалтын камерын бичлэгт ил тод харагдахуйц байршилд байх

• Чанартай бараа, үйлчилгээ борлуулдаг, үйлчлэгч харилцагчдын дунд нэр хүндтэй байх

• Пос төхөөрөмжийг ажиллуулах цахилгааны найдвартай эх үүсвэртэй байх

• КҮБ-н байршил

• ПОС төхөөрөмжид гэмтэл учруулсан тохиолдолд хохирлыг бүрэн арилгах төлбөрийн чадвартай байх г.м

Та манай 75771199 утсанд хандан захиалан авах боломжтой.

Бүх төрлийн Дотоодын карт, Виза карт болон ЮнионПэй картуудыг уншина.

Та өөрийн дансны үлдэгдлээ шалган хэрэв таны данснаас мөнгө хасагдсан бол та өөрийн карт гаргагч банкандаа хандан Маргаантай гүйлгээний хүсэлтийн маягт бөглөн шийдүүлэх боломжтой. Банк холбогдох журмын дагуу асуудлыг шийдвэрлэн таны дансруу мөнгийг буцаан оруулдаг. Хэрэв Богд банкны харилцагч бол манай 75771199 лавлах утсанд холбох эсвэл банкны салбарт очиж Маргаантай гүйлгээний маягт бөглөнө.

Болно. Мөн та ХХБ болон Улаанбаатар хотын банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капиртон банкны АТМ-үүд дээрээс и-пин код авах болон картын пин кодоо өөрчлөх боломжтой.

Дансанд орлого, зарлагын гүйлгээний мессеж очих бүрд 50 төгрөг, Үлдэгдэл шалгахад 100 төгрөгийн шимтгэлтэй. Түүнчлэн тодорхой дүнгээс дээших гүйлгээнд мессеж үйлчилгээг авах тохиргоог хийлгэх боломжтой.

Та өөрийн банканд бүртгэлтэй утаснаас 138060 дугаар руу мессеж мэдээ үйлчилгээний нууц дугаар болох 2 оронтой тоогоо илгээж авна.

Та манай www.ebogdbank.com хаяг руу нэвтэрч "нэвтрэх" гэсэн товчны доор байрлах "нууц үгээ мартсан" товчийг дараарай. Гарч ирсэн талбарт өөрийн нэвтрэх нэр болон банканд бүртгэлтэй и-мэйл хаягаа үнэн зөв оруулан илгээх товчийг дарна уу. Шинэ нууц үг таны банканд бүртгэлтэй и-мэйл хаяг руу илгээгдэх болно.

Та манай салбар дээр бичиг баримттайгаа ирж Бүтээгдэхүүн үйлчилгээ авах хүсэлтийн маягт бөглөн нэмэгдүүлэх боломжтой.

Интернэт банкаараа гүйлгээ хийхэд гүйлгээний нууц үг шаарддаг бөгөөд та Интернэт банк руу нэвтэрч орохдоо ашигладаг нууц үгээ оруулан гүйлгээгээ хийх боломжтой.

Ажлын өдрийн 16 цагаас өмнө хийсэн банк хоорондын их дүнтэй гүйлгээ 2 цагийн дотор орно. Харин 16 цагаас хойш хийсэн банк хоорондын их дүнтэй гүйлгээ дараагийн ажлын өдөр ордог.

Байгаа. Та Playstore болон Itunes-ээс Bogdbank гэж хайн Богд банкны Мобайл аппликейшнийг татах боломжтой. Та бүх төрлийн гүйлгээг мобайл апп-аар хийх боломжтой.