МЭДЭГДЭЛ

Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй Төлбөрийн системийн шинэчлэл төслийн хүрээнд бага дүнтэй төлбөр (Гурван сая төгрөг хүртэл)-ийн системийг бүрэн шинэчилж, ACH+ буюу Автомат клиринг хаус cистем нэвтрүүлэх бэлтгэл ажил хангагдаад байна.

Дэлгэрэнгүй

Холбооны бүгд найрамдах Герман улсын Шпаркассэ банкны Сангаас Монгол Банктай хамтран Монголын банкны холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулсан "Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний сургалт"-ын төгсөгчдөд батламж гардууллаа.

Холбооны бүгд найрамдах Герман улсын Шпаркассэ банкны Сангаас Монгол Банктай хамтран Монголын банкны холбооны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй төслийн сургалтыг 2018/02/26-2018/11/15 -ны өдрүүдэд зохион байгуулагдлаа

Дэлгэрэнгүй

Богд банк үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж харилцагчдад илүү ойртож Баянзүрх дүүрэг 15-р хороолол 7-р хороонд Сансар шинэ салбарын нээлээ.

Хүндэтгэлийн хүлээн авалтыг харилцагчид болон хамтран ажилладаг байгууллага түншүүдтэйгээ хамт албан ёсоор хүлээж авлаа.

Дэлгэрэнгүй

Цахим эринд цахим төлбөр тооцоо аяны хүрээнд "Дижитал гарц" сэдэвт банкуудын нэгдсэн арга хэмжээ

Цахим эринд цахим төлбөр тооцоо аяны хүрээнд "Дижитал гарц" сэдэвт банкуудын нэгдсэн арга хэмжээ TEDx Ulaanbaatar буюу Туушин зочид буудлын 5 давхарт, Соёмбо танхимд амжилттай болж өнгөрлөө.

Дэлгэрэнгүй

БОГД БАНК МОНГОЛЫН БАНК САНХҮҮГИЙН АКАДЕМИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ, СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

Монголын Банк Санхүүгийн академи-с зохион байгуулж буй БАНКНЫ ШИНЭ АЖИЛТАН хөтөлбөрийн Борлуулалтын ур чадварын багц болон зээлийн ур чадварын багц сургалтанд хамрагдаж буй залуусдаа боломж олгож хамтран ажиллахаар боллоо.

Дэлгэрэнгүй

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ХАМТ ОЛОН – ЭКО БАНК

Зам тээврийн хөгжлийн яам, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл хамтран хийж буй нийслэлийн нийтийн тээвэрт МОН-30 загварын цахилгаан автобус нэвтрүүлэх төслийн ажилд Богд банк дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүй

Богд банкны төлөөлөл Олон улсын хөрөнгө оруулалтын банк (ОУХОБ)-ны худалдааны санхүүжилтийн ахисан шатны сургалтад хамрагдлаа.

Тус сургалтын зорилго нь ОУХОБ-ны гишүүн орнуудын жижиг дунд үйлдвэрлэлийн зах зээлд худалдааны санхүүжилтийн шинэ төрлийн бүтээгдэхүүнийг бий болгох, дэмжихэд оршдог билээ.

Дэлгэрэнгүй

Богд банк өсвөр насны хүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг зохион байгууллаа

Богд банк өсвөр насны хүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгох хөтөлбөрийг Энэ удаа “Их засаг Лицей” сургуулийн оюутан сурагчдад зориулан зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

ЭКО ЯАРМАГ- Амины орон сууцны төсөлд БОГД БАНК хамтран ажиллаа

Хан-Уул дүүргийн иргэдэд зориулсан ЭКО ЯАРМАГ- Амины орон сууцны төсөлд БОГД БАНК хамтран ажиллаж иргэдэд тусгайлсан нөхцөлөөр амины орон сууцтай болох боломжийг олгож байна.

Дэлгэрэнгүй

Богд Банкны ТУЗ-ийн хараат бус гишүүнээр Д.Моломжамц томилогдлоо.

Богд Банкны ээлжит төлөөлөн удирдах зөвлөлийн хурал зохион байгуулагдаж төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүнээр Монгол Улсын Гавъяат эдийн засагч Д.Моломжамц томилогдлоо.

Дэлгэрэнгүй

Богд Банк Баялаг Бүтээгч, Бизнес Эрхлэгчиддээ Бизнесийн Зээл, Харилцагчиддаа Өрхийн Хэрэглээний Зээлийг Бага Хүүтэйгээр Санал Болгож Байна.

Богд банк нийгэмд баялаг бүтээгч, бизнес эрхлэгчиддээ зориулж Бизнесийн хөрөнгө оруулалтын зээл, Харилцагчиддаа өдөр тутмын санхүүгийн хэрэглээнд зориулсан өрхийн хэрэглээний зээлийг хялбар шийдвэрлэж өгөхийг зорьдог.

Дэлгэрэнгүй

Эх үрсийн баярыг угтан Богд банкны залуус нэгэн өдрийг бяцхан зүрхүүдтэй хайр дүүрэн өнгөрүүллээ”

Үргэлж инээд хөөр, баяр баясгалангаар бялхаж эргэн тойрондоо түүнийгээ харамгүй түгээж байдаг бяцхан үрстэй нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн нь Богд банкны залуусын хувьд дурсамжтай, эрч хүчээр цэнэглэгдсэн нэгэн өдөр болж өнгөрлөө.

Дэлгэрэнгүй

Богд банк “Их Засаг Лицей” сургуультай хамтарч санхүүгийн боловсролыг олгох сургалтыг зохион байгууллаа.

Богд банк нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өсвөр насны хүүхдүүдэд санхүүгийн боловсрол олгох үүднээс “Их Засаг Лицей” сургуультай хамтарч санхүүгийн боловсролыг олгох сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

Бизнес эрхлэгч хэн бүхэнд БОГД БАНК бага хүүтэй зээл олгож байна

Богд банк нь цаг хугацаатай өрсөн хөгжиж, нийгэмдээ баялаг бүтээгч бизнес эрхлэгч та бүхэндээ өөрийн салбар тооцооны төвүүдээрээ дамжуулан сарын 1.95% хүүтэй зээлийг түргэн шуурхай олгож эхэллээ.

Дэлгэрэнгүй

MOODY’S INVESTOR SERVICE-ЭЭС БОГД БАНКНЫ ЗЭРЭГЛЭЛИЙГ ӨСГӨЛӨӨ

ХонгКонг, 2018 оны 1 сарын 19 – Мүүдиз Инвесторс Сервис (Moody’s Investors Service) олон улсын үнэлгээний байгууллагаас Богд банк, Хаан банк, Төрийн банк, Хасбанкуудын урт хугацаат дотоод хадгаламжийн зэрэглэлийг Caa1-ээс B3 болгон ахиулж төлөвийг тогтвортой гэж үнэллээ.

Дэлгэрэнгүй

"Азийн зах зээл дээрх Блокчэйнийн өргөжилт" сэдвээр Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул уг технологийг хэрхэн Монголд нэвтрүүлж эдийн засгийн шийдлүүд бий болгох талаар ярилцлаа.

#Davos дахь #BlockchainCentral-ын анхны уулзалтаар Азийн зах зээл дээрх Блокчэйнийн өргөжилтийн талаар China Mergers and Acquisitions Association, @Radian_Partners, @OKLink, @BogdBank, Chong Sing Holdings, Dianrong, Beijing Tai Cloud-ын төлөөлөгчид ярилцлаа. Энэ жилийн Давос хотноо зохион байгуулагдаж буй дэлхийн эдийн засгийн форумын (WEF) хүрээнд "Азийн зах зээл дээрх Блокчэйнийн өргөжилт" сэдвээр Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул уг технологийг хэрхэн Монголд нэвтрүүлж эдийн засгийн шийдлүүд бий болгох талаар ярилцлаа.

Дэлгэрэнгүй

Богд Банк Bank of Inner Mongolia- тай олон талт чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Монгол-Хятадын экспо 2017 оны 9 дүгээр сарын 26-30 өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөххотод болж, хурал форум, худалдаа хөрөнгө оруулалтын нийт 13 арга хэмжээ зохион байгуулагдаж манай улсаас 383 аж ахуйн нэгжийн 800 гаруй бизнес эрхлэгчид оролцсон билээ. Энэ үеэр Богд банк БНХАУ-ын Bank of Inner Mongolia - тай олон талт хамтын ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2 тал төгрөг, юань, ам.долларын төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэхээс гадна 2 улсын худалдаа эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд гадаад худалдааны санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллах, мөн syndication loan болон төслийн санхүүжилт олгох замаар зээлийн санхүүжилт хийх боломжтой болж байгаа юм. Ийнхүү Богд Банк үйл ажиллагааныхаа цар хүрээг улам өргөжүүлж Bank of Inner Mongolia-тай олон талт чиглэлээр хамтран ажиллахаар болсон нь БНХАУ болон Монгол улсын бизнес эрхлэгч, иргэдэд таатай боломж бий болгохоос гадна, хоёр улсын эдийн засаг хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг дэмжиж, банк санхүүгийн салбарт урт хугацааны хамтын ажиллагааны эхлэлийг тавьлаа. Богд Банк – Итгэл түгээнэ

Дэлгэрэнгүй

Богд банкны Төлөөлөн Удирдах зөвлөл шинэ гишүүнтэй боллоо.

Чарльз Ирвинг Уайт-Томсон нь Богд Банкны ТУЗ-ийн гишүүнээр томилогдон ажиллаж байгааг мэдэгдэж байна. Тэрээр Credit Suisse, Donaldson Lufkin & Jenrette болон ING Barings зэрэг дэлхийд нэр хүнд бүхий томоохон санхүүгийн байгууллагуудад 20 жил ажилласан туршлагатай бөгөөд Credit Suisse -д ажилласан 17 жилийн хугацаандаа Европын улсуудыг хариуцсан захирал, дэд захирал, ОХУ-ын Москва хотод байрлах Орос, Казакстан Украйн улсуудыг хариуцсан захирлаар тус тус ажиллаж байв. Чарльз Уайт-Томсон нь хөгжиж буй улс орнууд болон компаниудын хөрөнгө оруулалт, IPO-гийн талаар гүнзгий мэргэшсэн юм. Богд банкны зүгээс ноён Чарльз Уайт-Томсон-ыг банкны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмрээ оруулан манлайлан ажиллана гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд нийт хамт олны өмнөөс ажлын амжилт хүсэе. БОГД БАНК – ИТГЭЛ ТҮГЭЭНЭ

Дэлгэрэнгүй

Богд банкны Гүйцэтгэх захирал Г.Саруул Даян Дэлхийн Блокчейн Бизнесийн зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо

Даян Дэлхийн Блокчейн Бизнесийн зөвлөл /Global Blockchain Business Council/- нь 2017 оны Дэлхийн эдийн засгийн форумын үеэр шинээр байгуулагдсан бөгөөд тус байгууллагын үүсгэн байгуулагч гишүүнээр Богд Банкны Гүйцэтгэх захирал Г.Саруул сонгогдлоо. Даян Дэлхийн Блокчейн Бизнесийн зөвлөлийн зорилго нь Блокчейн технологийг дэлхий нийтийн хэмжээнд түгээхэд гол цөм нь болж, дэлхий даяарх блокчейн бизнесийн хамтын ажиллагаа түншлэлийг дэмжих, блокчейнтэй холбоотой дэлхий нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж дэлхийд тэргүүлэгч технологийн бизнесийн чиглэлийг тодорхойлох юм. Энэхүү зөвлөлийн гишүүдээр технологи, эдийн засаг, банк санхүү, улс төр, хууль эрх зүйн чиглэлд дэлхий нийтэд нэр хүнд бүхий 30 орны 38 манлайлагч эрхэмүүдийг сонгосон байна. Тухайлбал Дэлхий дахинд Блокчейнийн үйлчилгээгээр тэргүүлэгч Битфүри Групп /BitFury Group/-ын үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Вал Вавилов, Монгол улсын ерөнхийлөгчийн урилгаар манай улсад зочилж байсан алдарт эдийн засагч Эрнандо Де Сото нар юм. Эдгээр гишүүд нь дэлхий даяар Блокчейн бизнесийн гол гүүр нь болж бусад бизнесийн секторуудтай хамтын ажиллагааг дэмжиж ажиллана. Ийнхүү Г.Саруулын мэдлэг ур чадварыг Дэлхийн эдийн засгийн форум, тэр тусмаа бизнесийн тэргүүлэгч чиглэл болох технологийн бизнесийн салбарынхан онцолж дэлхийн хэмжээний зөвлөлийн үүсгэн байгуулагч гишүүнээр сонголоо. Дэлгэрэнгүй мэдээллийг: www.gbbcouncil.org/

Дэлгэрэнгүй

Богд Банк ОХУ-ын ВТБ банктай Корреспондент харилцаа тогтоолоо.

Богд банк ОХУ-ын ТОП-3 арилжааны банкуудын нэг болох ВТБ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, корреспондент харилцаа тогтоолоо. Энэхүү гэрээг байгуулснаар Богд банк харилцагч нартаа рублийн гадаад гуйвуулгын үйлчилгээг түргэн шуурхай, таатай нөхцөлтэйгөөр үзүүлэх боломжтой болох юм. ВТБ банк нь 1990 онд байгуулагдсан бөгөөд ОХУ-д 1700 гаруй салбар нэгж, тооцооны төвтэй өргөн сүлжээ бүхий томоохон банк юм. Богд банк байгуулагдсан даруйдаа харилцагчиддаа гадаад төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлж эхэлсэн ба өнөөдрийн байдлаар 5 валютаар дэлхийн бүх улс руу ажлын 2 хоногт багтаан харилцагчдынхаа мөнгөн шилжүүлгийг гүйцэтгэж байна. Банкны гадаад мөнгөн гуйвуулгын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

Дэлгэрэнгүй

Богд Банк БНХАУ-ын Хөдөө Аж Ахуйн банктай Корреспондент харилцаа тогтоолоо.

Богд банк нь олон улсын нэр хүндтэй томоохон банкуудтай хамтран ажиллаж, гадаад харилцаагаа улам өргөжүүлэн тэлсээр байна. 2016 онд Банк, Бүгд Найрамдах Солонгос Улсын Күүкмин Банк (Kookmin Bank), Япон Улсын Мизухо Банк (Mizuho Bank), БНХАУ-ын Шанхай Пудонг Хөгжлийн Банк (Shanghai Pudong Development Bank), Өвөр Монголын Банк (Bank Of Inner Mongolia) -уудтай шинээр корреспондент харилцаа тогтоосон бөгөөд энэ оны 11 сард бид БНХАУ-ын ТОП 3 банкны нэг болох Хөдөө Аж Ахуйн банк (Agricultural Bank of China) -тай корреспондент харилцаа тогтоолоо. Бид дэлхийн бүх улс руу ам доллар, юань, вон, иен, eвро болон бусад төрлийн валютаар харилцагчдынхаа гадаад шилжүүлгийг хямд, шуурхай гүйцэтгэж байна.

Дэлгэрэнгүй

Богд Банк Корреспондент харилцаагаа өргөжүүллээ

Богд Банк нь Бүгд Найрамдах Солонгос улсын ТОП 5 банкны нэг KB KOOKMIN Банктай Корреспондент харилцаа тогтоолоо. Мөн бид энэ оны 2 дугаар улиралд Японы Мизухо Банк (Mizuho Bank), Шанхай Пудонг Хөгжлийн Банк (Shanghai Pudong Development Bank), Польшийн Хадгаламжийн Банк (PKO Polski Bank), Өвөр Монголын Банк (Bank Of Inner Mongolia) банкуудтай нэмж корреспондент харилцаа тогтоосон бөгөөд ингэснээр дэлхий аль ч улсруу хамгийн эрэлт ихтэй 6 төрлийн валютаар харилцагчдынхаа гадаад шилжүүлгийг шуурхай, хямд гүйцэтгэх боломжтoй боллоо.

Дэлгэрэнгүй

Мэдэгдэл: ТУЗ-ийн гишүүнийг чөлөөлөх тухай

Богд Банкны Хувьцаа эзэмшигчийн гаргасан тогтоолоор ноён Франсуа Вигет-ийг Төлөөлөн Удирдах зөвлөл ("ТУЗ") ийн гүшүүнээс чөлөөлсөн болохыг банкны ТУЗ-өөс мэдэгдэж байна. ТУЗ-ийн зүгээс зөвлөлийн гишүүний алба хаах хугацаандаа байгууллагад үнэтэй хувь нэмэр оруулсан ноён Франсуа Вигет-д талархал илэрхийлье.

Дэлгэрэнгүй

“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК-ийн хувьцааг засгийн газарт худалдах хүсэлтэй иргэдийн анхааралд

Иргэн Та “Эрдэнэс таван толгой” хувьцаат компаний 322 ширхэг хувьцааг нийт 300,426 төгрөгөөр Засгийн газарт худалдах хүсэлтэй байгаа бол Богд банкны салбар нэгж болон дараах ажилтнуудтай холбогдоно уу. Та манай банкинд хүсэлтээ өгөхөд ямар нэгэн дараалалд зогсох шаардлагагүй бөгөөд бид танд түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх болно. Хувьцааны төлбөр “Хувьцаа худалдах хүсэлт”-ийг хүлээн авснаас хойш долоо, долоо хоногийн зайтай 3 хуваагдан таны бүртгүүлсэн дансанд орох бөгөөд та мөнгөө Банкны салбар дээрээс бэлнээр болон интернет банк ашиглан авах боломжтой. Хүсэлт гаргахад бүрдүүлэх материал: Та Богд банкны харилцагч бол Банкны салбар нэгж болон дээрх ажилтнуудтай утас, имэйлээр холбогдон хүсэлтээ хүргүүлэх боломжтой бөгөөд: “Эрдэнэс Таван Толгой ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн Газарт худалдах хүсэлтийн маягт”-ийг бөглөсөн байх шаардлагатай. Хэрэв та Богд банкинд дансгүй бол дараах материалуудыг бүрдүүлэн данс нээлгэн, хүсэлтээ хүргүүлнэ. Үүнд: 1. “Харилцагчаар бүртгүүлэх хүсэлтийн маягт”; 2. Цахим үнэмлэх; 3. “Эрдэнэс Таван Толгой ХК-ийн хувьцааг Монгол Улсын Засгийн Газарт худалдах хүсэлтийн маягт” Та хүсэлт гаргахдаа ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААРНА УУ. Банкинд хүсэлт гаргах өдрөө 18 нас хүрсэн байх; Эрдэнэс Таван Толгой ХК-ий 322-оос доошгүй ширхэг хувьцааг эзэмшдэг байх; Иргэний бүртгэлийн зөрчилгүй байх; Хүний Хөгжил Сангаас урьд нь 1 сая төгрөг авсан оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд энэ арга хэмжээнд ХАМРАГДАХГҮЙ. Бид таны цахим үнэмлэхийг үндэслэн хувьцаа худалдах эрх үүссэн эсэх, иргэний бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй эсэхийг шалган аливаа зөрчилгүй тохиолдолд бүртгэл хийн 72 цагийн дотор хариу мэдэгдэнэ.

Дэлгэрэнгүй

Богд Банк Moody’s байгууллагаас зээлжих зэрэглэлийн анхны үнэлгээгээ авлаа

Дэлхийн томоохон үнэлгээний байгууллагуудын нэг болох Moody’s Investors Service компаниар Богд Банк зээлжих зэрэглэлийн үнэлгээ хийлгэлээ. Тус байгууллага нь Богд банкинд дараах үнэлгээг өгсөн байна. Үүнд: Дотоод болон гадаад валютын урт хугацааны татан төвлөрүүлсэн хөрөнгийн хувьд В3 Дотоод болон гадаад валютын богино хугацааны татан төвлөрүүлсэн хөрөнгийн хувьд NP Baseline credit assessment буюу суурь зээлийн чадамжийн үнэлгээ b3 Харилцагч талын урт хугацааны эрсдэлийн үнэлгээ B2(cr) Харилцагч талын богино хугацааны эрсдэлийн үнэлгээ NP(cr) үнэлгээг тус тус өглөө. Дээрх үнэлгээнүүдийн хэтийн төлөв тогтвортой байна. Мөн тус байгууллага нь “Богд Банк шинээр байгуулагдсан санхүүгийн байгууллага боловч өндөр хэмжээний өөрийн хөрөнгөтэй, маш сайн хөрвөх чадвартай активтай” гэж онцлон дүгнэжээ. Үнэлгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://www.moodys.com/research/Moodys-assigns-first-time-ratings-to-Bogd-Bank--PR_342690 холбоосоор орж үзнэ үү.

Дэлгэрэнгүй

Мизухо банктай харилцаа тогтоолоо

Богд Банк Япон Улсын нэр хүнд бүхий, томоохон банк болох Мизухо банктай корреспондент харилцаатай боллоо. Богд Банк нь тус банкинд Японы Иен-ээр данс нээлгэж, харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоог гүйцэтгэж эхлээд байна.

Дэлгэрэнгүй

Интернэт банкны үйлчилгээг нэвтрүүллээ

Богд Банк нь цахим бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийг ХАРИЛЦАГЧДАД ТҮГЭЭХ зорилго бүхий Интернэт банкны үйлчилгээгээ (www.ebogdbank.com) зах зээлд нэвтрүүллээ. Уг үйлчилгээ нь Харилцагчид дараах боломжийг олгож байна. Үүнд: Өөрийн дансыг удирдах, хянах: Дансны үлдэгдэл, гүйлгээний дүнг хянах, гүйлгээний статистик үзүүлэлтийг графикаар харах, данс нэмэх, хасах 24/7 горимоор гүйлгээ хийх: Банк доторх болон Банк хоорондын гүйлгээ хийх, багц гүйлгээ, Олон улсын шилжүүлэг хийх Онлайн захиалга хийх: Хадгаламжийн хугацаа сунгах, төлбөрийн картын захиалга өгөх, маргаантай гүйлгээг шийдвэрлүүлэх Интернэт банкны үйлчилгээ нэвтрүүлж буйтай холбоотойгоор шинэ харилцагчдыг бүртгэлийн хураамжаас чөлөөлж байна. Бид Интернэт банкны үйлчилгээний дараагийн хувилбар болох Таны шаардлагад бүрэн нийцсэн Иж бүрэн онлайн үйлчилгээг удахгүй нэвтрүүлэх болно.

Дэлгэрэнгүй

Богд Банк Франц-Монголын ХҮАТ-ийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.

Богд Банк нь Франц-Монголын Худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүн байгууллага юм. Саяхан тус Танхим нь Богд Банкыг Удирдах зөвлөлийн гишүүнээрээ сонголоо. Франц-Монголын Худалдаа, аж үйлдвэрийн танхим хоёр орны бизнес эрхлэгчдийг холбон зуучилж, дэмжих зорилготой байгууллага юм.

Дэлгэрэнгүй

Богд Банк ТоС хөтөлбөрийн гишүүн байгууллага боллоо.

Богд Банк байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагаа ухамсарласан, ил тод үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэдэг билээ. Бид өөрсдийн санхүүжүүлэх төсөлд ч энэхүү шалгуурыг тавьж, дэмжин ажиллах бөгөөд уг зорилгын хүрээнд Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн (ТоС) хөтөлбөрт нэгдэн орж, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ТоС хөтөлбөрийн албан ёсны гишүүн боллоо.

Дэлгэрэнгүй

МБХ-ны 15 жилийн ойн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал зарлагдлаа

2015 онд Монголын Банкны Холбооны 15 жилийн ой тохиож байгаа билээ. Энэхүү ойн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн ажлуудын нэг болох "Ойн нэрэмжит оюутны эрдэм шинжилгээний бага хурал"-ыг нийт их дээд сургуулиудын оюутан залуусын дунд нээлттэй зарлаж байна. Эрдэм шинжилгээний бага хурлын удирдамжтай эндээс танилцана уу. Оюутан залуус та бүхнийг оюун ухаан, хурд хүчээ дайчлан идэвхтэй оролцохыг уриалж байна. Монголын Банкны Холбоо

Дэлгэрэнгүй

Богд банк харилцагчиддаа төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлж эхэллээ

Богд Банк харилцагчдынхаа төлбөр тооцоог түргэн шуурхай гүйцэтгэх зорилгоор өөрийн байрандаа Үйлчилгээний заал нээлээ. Тус үйлчилгээний заалаар харилцагч Та бүхэн дараах үйлчилгээг авах боломжтой юм. Үүнд: - Төгрөгийн болон гадаад валютын данс нээлгэх - Гадаад валютын арилжаа хийх - Бэлэн мөнгөний орлого, зарлагын гүйлгээ - Олон улсын болон дотоодын шилжүүлэг хийх Тус банк нь харицлагчиддаа зориулан тун удахгүй цахим төлбөр тооцоо, бусад шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулах болно. Үйлчилгээний заалны хаяг: Бодь цамхагын 1-р давхар, Чингисийн талбай, Жигжиджавын гудамж-3, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс.

Дэлгэрэнгүй

Коммерз банктай харилцаа тогтоолоо

Богд Банк олон улсын нэр хүнд бүхий, томоохон банк болох ХБНГУ-ын Коммерз банктай корреспондент харилцаатай боллоо. Богд Банк нь тус банкинд Евро, Их британийн паунд гэсэн 2 төрлийн валютаар данс нээлгэж, харилцагчдынхаа гадаад төлбөр тооцоог гүйцэтгэж эхлээд байна.

Дэлгэрэнгүй

Богд Банк FATCA мөрдөж эхэллээ

АНУ нь 2010 онд FATCA (Foreign Account Tax Compliance Act) буюу Тус улсын нутаг дэвсгэрээс гадна орших данстай АНУ-ын иргэн, хуулийн этгээдэд татвар ноогдуулах тухай хуулийг баталсан билээ. Уг хуулийн дагуу олон улсын банк, санхүүгийн байгууллагууд АНУ-ын татварын байгууллагатай гэрээ байгуулж, АНУ-ын татвар төлөгчдийн тухай мэдээлэл цуглуулах үүрэг хүлээдэг юм. Богд Банк нь олон улсын стандартыг хүндэтгэдэг, дагаж мөрддөг, тэдний өмнө хүлээх үүрэг хариуцлагаа биелүүлдэг, энэ зарчмыг баримталдаг банк юм. Уг зарчмын хүрээнд Богд Банк АНУ-ын татварын албанд бүртгүүлэн, 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Олон Улсад танигдах бүртгэлийн дугаар (GIIN: MEM4NS.99999.SL.496)-аа хүлээн авч, албан ёсоор FATCA хуулийг мөрдөж эхэллээ.

Дэлгэрэнгүй

Оюутолгой төслийн 2 дахь шатны хөрөнгө оруулалтын гэрээ зурагдлаа

Оюутолгой төслийн 2 дахь шатны хөрөнгө оруулалт буюу төслийн далд шатны бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд Монгол Улсын Засгийн газар, “Эрдэнэс Оюу толгой” ХХК болон “Туркоиз хилл ресорсиз”, “Рио Тинто”, “Оюу толгой” ХХК-ууд 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гарын үсэг зурлаа. Ийнхүү Оюутолгойн нөөцийн 80 хувийг эзэлдэг далд уурхайн ажил эхлэх боломжтой болов. Оюутолгой төслийн хэлэлцээрт гарын үсэг зурсны дараа Монголын засгийн газрын бондуудын тухайн өдрийн ханш 3 хувь орчмоор өссөн нь Монгол Улсад Гадны хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсэний дохио боллоо. Энэ үйл явдлын дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд: “Бид Оюутолгой төслийг гацаанаас гаргалаа, цаашид Тавантолгой төслийг хөдөлгөх болно” хэмээн мэдэгдэв.

Дэлгэрэнгүй

EYG групп “Богд” банкаар дамжуулан 250 сая ам.долларын хөрөнгө оруулна.

Туркийн EYG групп Монгол Улсын үл хөдлөх хөрөнгийн салбарт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Санхүүжилт хийх тал дээр хамтран ажиллах банкаар Богд Банкийг сонгосон байна. Энэ хүрээнд EYG группийн удирдлага болон Богд Банкны ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирал Г.Саруул нар хамтран ажиллах Санамж бичгийг үзэглэв. Энэ хүрээнд EYG групп хоёр жилийн хугацаанд нийт 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх аж.

Дэлгэрэнгүй