Эх үрсийн баярыг угтан Богд банкны залуус нэгэн өдрийг бяцхан зүрхүүдтэй хайр дүүрэн өнгөрүүллээ”

Үргэлж инээд хөөр, баяр баясгалангаар бялхаж эргэн тойрондоо түүнийгээ харамгүй  түгээж байдаг бяцхан үрстэй нэгэн өдрийг хамтдаа өнгөрүүлсэн нь Богд банкны залуусын  хувьд  дурсамжтай, эрч хүчээр цэнэглэгдсэн нэгэн өдөр  болж өнгөрлөө.

Үргэлж завгүй, үргэлж ачаалалтай ажилладаг залуус маань эцэг эхийн хайраар дутаж яваа энхрий үрсийг зорихдоо тэднийгээ хэрхэн яаж баярлуулах билээ л гэж бодож байснаас тэдгээр бяцхан үрсээс тийм их хайрыг хүртэнэ гэж санаагүй л болов уу.

Бидний зорин очсон Эрдэм” , ”Манай гэр асрамжийн төвийн 4-15 насны хүүхдүүд маань сайхан сэтгэлтэй, зүрх сэтгэлээсээ өөрсдийг хайрлах хүчирхэг эмэгтэйчүүдийн халамжинд ирээдүйн амьдралд бэлтгэгдэн, эрдэм номдоо шамдан суугааг харахад үнэхээр бахархалтай.

Эрдэм” , ”Манай гэр асрамжийн төвүүд нь ямар нэгэн гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтын эх үүсвэргүй, сайн дурынх бөгөөд хүчирхийлэлд өртсөн, амьдралын төвшин доогуур, эцэг эхдээ хаягдсан хүүхдүүдийг хүлээн авч нас биеэнд хүртэл нь асран зөв үзэлтэй зөв бодолтой хувь хүн болгон төлөвшүүлэх, ажил амьдралын гарааг нь эхлүүлэн нийгэмшүүлж, гадаадын болон дотоодын их сургуулиудад амжилттай сургаж яваа гээд олон олон сайхан мэдээтэй бидэнтэй уулзлаа.

Хүүхдүүд маань дуу шүлэг, бүжиг бүжиглэж авьяас чадвараа үзүүлж бид хамтдаа тэдний хүсэл мөрөөдлийн талаар ярилцаж, төсөөлөн бодох чадвараа хөгжүүлэх тоглоом тоглож  инээд хөөртэй өнгөрүүлсэн хором бүр бидэнд аз жаргал, хайрыг бэлэглэлээ.

Богд Банк Итгэл Түгээнэ.




Шинэ мэдээ