Eiffel tower
Бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид бизнесийн үйл ажиллагааны ашиг орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанараа сайжруулахад зориулсан зээлийн үйлчилгээ.

Бүтээгдэхүүний нөхцөл
Зээлийн дээд хэмжээ Валют Хугацаа Хүү Шимтгэл Өргөдлийн хураамж
Сарын Жилийн
30 сая төгрөг хүртэл Төгрөг 36 сар 1.6% - 2.2% 19.2% - 26.4% Зээлийн дүнгийн 1% 15,000

Тавигдах шаардлага
  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй, сүүлийн 3 жилийн хугацаанд чанаргүй зээлийн түүхгүй байх
  • Сүүлийн нэг жил тухайн бизнесээ тогтвортой эрхэлсэн байх
  • Томоохон зах худалдааны төвүүдэд үйл ажиллагаа эрхэлдэг үндсэн түрээслэгч, өмчлөгч байх
  • Тухайн бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан, зөвшөөрөл нь зээл төлөгдөж дуусах хүртэл хүчин төгөлдөр байх эсхүл тодорхой хугацаагаар олгогддог тусгай зөвшөөрлийн хувьд цаашид сунгагдах боломжтой байх

 

 


Бүрдүүлэх материал
  • Зээлийн өргөдөл /банкны маягтаар/
  • Цахим үнэмлэх эх хувиар эсхүл хуулбар
  • Эрхэлж буй бизнест холбогдох бичиг баримт /тусгай зөвшөөрөл, патент, лиценз болон бусад материал/;
  • Ажлын байрын бичиг баримт/ түрээсээр ашигладаг бол түрээсийн гэрээ, сүүлийн 6 сарын түрээс төлсөн баримт/;
  • Бизнесийн орлоготой холбоотой баримтууд /тайлан, эсхүл орлого бүртгэдэг хар дэвтэр/;
  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ;
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал





Санал болгох бүтээгдэхүүн