Compass карт эзэмшигчдийг нэг комьюнити гэж үзнэ. Комьюнитийн гишүүн таныг төрөл бүрийн хаалттай эвентүүд, тусгай контентууд, нийгмийн төслүүд хүлээж байна.
Харин та нэгдэх л үлдлээ.
Хамтрагч байгууллага бүр танд тохирсон хөнгөлөлт урамшуулал, буцаан олголт, бэлгүүдийг бэлдсэн байгаа.
Харин та очих л үлдлээ.
Карт зурах, гүйлгээ хийх, найзаа урих, хадгаламж нээх зэрэг бүхий л үйлдэлд B-Point хоёр дахин үржигдэнэ.
Харин та цуглуулах л үлдлээ.
Компасс карт нь олон төрлийн хөнгөлөлт, буцаан олголт, урамшуулал оноог залууст тохирсон таатай нөхцөлөөр бүрдүүлж байна. Хамгийн чухал нь картаар дамжуулан эерэг коммьюнитийн нэг хэсэг болж төрөл бүрийн эвент, контент, сургалт, нийгэмдээ бодитоор нөлөөлөх боломжоо, хүрээллээ тэлээрэй.
Өдөр тутмын ажлаасаа түрхэн хугацаанд салж, ур чадвар, танилын хүрээллээ тэлэх боломжтой нэгэн хэвийн бус тогтмол эвентүүд. Ямар нэг хүлээлт, төсөөлөл хэрэггүй, учир нь эвент бүр өөрийн гэсэн онцлогтой байх болно. Та ч гэсэн өөрийн онцлогоор эвентэд нэгдээрэй.
Зах замбараагүй мэдээллээр дүүрсэн сошиалаас түр холдож, өөрт хэрэгтэй мэдлэг туршлага, шинэ зүйлсийг олж авах боломжтой тусгай контентууд. Контентийн агуулга бүр сонирхолтой байх болно.
Карт зурах, гүйлгээ хийх, найзаа урих, хадгаламж нээх зэрэг бүхий л үйлдэлд B-Point хоёр дахин үржигдэнэ. Харин та цуглуулах л үлдлээ. 1 b-point = 1төгрөг
Compass карт эзэмших |
Нэг удаагын WELCOME bonus 300 b-point |
300 |
Салбар болон цахимаар Богд банкны харилцагч болсон тохиолдолд оноо олгогдоно.
Картын гүйлгээ |
Нийт дүнгийн 0.25%-ийг b-point |
0.2% |
Мерчантын гүйлгээ |
0.03% B point |
0.03% |
Хадгаламж нээх |
0.1% B point |
0.1% |
Хадгаламж |
2х b-point |
2х |
Та цуглуулсан оноогоо төгрөгийн хугацаатай хадгаламж руу хөрвүүлэх боломжтой. Доод лимит 50,000 B point
Зээл төлөх |
Нэг удаа зээл төлөх доод дүн 1,000 B-point |
1000 |
Хандив өгөх |
2х b-point |
2х |
Хөрөнгө оруулалт хийх |
2х b-point |
2х |
Шинэ зүйлийг туршиж, шинэ хүмүүстэй танилцах нь намайг илүү эрч хүчтэй болгодог. Бид бие биенийхээ ялгаатай байдлыг хүндэтгэж мэдлэг мэдээлэл, мэдрэмжээ чөлөөтэй хуваалцаж бусдаас суралцсанаар илүү их боломжууд, шинэ санаанууд төрж, тэр чинээгээрээ харах өнцөг ч тэлдэг шүү дээ. Хамгийн гол нь бусдыг ойлгож хүндэтгэхийн эхлэл нь өөрийгөө таних мэдэх гэж боддог.
Бидний хүссэн зүйлс бидний хүссэнээр болохгүй байх үеүд олон болохоор бодит байдлыг хүлээн зөвшөөрч эхэлсэн тэр цагаас миний амьдрал илүү энгийн, аз жаргалтай, тайван болсон. Сонирхолтой, аз жаргал авчирдаг зүйлс эрсдэлтэй, чалленжтэй байх албагүй. Тиймээс жижиг ч гэлтгүй энгийн зүйлс төвлөрч одоодоо байх нь надад таалагддаг.
Би яг энэ л замаар явна, ийм л хүн байна гэж өөрийгөө хязгаарлаад эхлэвэл хэзээ ч happy /аз жаргалтай/ байж чадахгүй байхаа. Бусадтай өөрийгөө харьцуулж хэн нэгнээс хурдан удаан, амжилттай амжилтгүй гээд л учир утгагүй зүйлтэй уралдахыг хүсдэггүй. Учир нь хүн бүр өөр шүү дээ. Одоогоор би өөрийгөө бүрэн таньж мэдсэн гэж хэлэхгүй ээ. Тиймээс маргаашийн өөрийгөө discover хийхээр /олж нээхээр/ өнөөдрийг аз жаргалтайгаар өнгөрүүлж байна өө:))
Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодол, итгэл үнэмшил, туулсан зовлон, аз жаргалтай дурсамжууд гээд өөрийг нь илэрхийлэх онцгой зүйлтэй. Тиймээс ч бусдын үзэл бодол, туулсан туршлагыг хүндэтгэж, хүлээн зөвшөөрч хүн бүрээс суралцахыг хичээдэг. Хамгийн чухал нь амьдралынхаа зорилгыг тодорхойлж, итгэл үнэмшилдээ үнэнч тууштай хөдөлмөрлөн учир утгатай амьдарч байгаадаа баяртай байна.
Tsoilogsoz and Bogd bank partnership
Залуус өөрсдийн тодорхойлсон зорилготой ирээдүйдээ хөрөнгө оруулахаар хөдөлмөрлөж байгаа энэ үед өөрийнх нь өдөр тутмын амьдралд нь, боловсролд нь, хүрээлэлд нь хөтөч болох зорилгоор “COMPASS | COMMUNITY CARD”-г хамтран гаргалаа.