Eiffel tower
Дэлхийн хаана ч төлбөр тооцоо хийх боломжийг харилцагчдад олгохоос гадна тусгайлсан Prime багцын үйлчилгээ, зээлийн уян хатан нөхцөл нь таны санхүүгийн хэрэгцээг бүрэн шийдвэрлэнэ.

Давуу тал
  • Зээлийн өндөр лимиттэй
  • Үнэ цэнийг өсгөх тансаг зэрэглэлийн загвар хийц
  • Дэлхийн аль ч улсад төлбөр тооцоо хийх эрхтэй
  • Өндөр нууцлал бүхий EMV чип хамгаалалттай
  • PayWave буюу зайнаас уншуулах дэвшилтэт технологитой
  • Худалдан авалтын гүйлгээнд 45 хоног хүртэлх хугацаанд хүү төлөхгүй;
  • Эргэн төлөлтийн уян хатан нөхцөл
  • Тусгайлсан хөнгөлөлт урамшуулал эдлэх боломж
  • “Богд банкны пос төхөөрөмж дээр уншуулснаар буцаан олголт эдлэх боломжтой. Байгууллагын жагсаалтыг ЭНД-с харна уу.”

Картын нөхцөл
Картын бренд VISA
Картын үйлчлэх хүрээлэл буюу эрх Олон улс
Олгох валют  MNT, USD
Жилийн хураамж (₮) 100,000 төгрөг
Хүчинтэй хугацаа (жил) 4
Зээлийн эрхийн хэмжээ (дээд, ₮) 25,000,000 төгрөг эсхүл 15,000 USD
Зээлийн эрхийн хэмжээ (доод, ₮) 3,000,000 төгрөг эсхүл 1,000 USD
Бэлэн бус гүйлгээний хүү 28.0%-36.0%
Бэлэн гүйлгээний хүү 36.00%
Төлбөрийн доод хэмжээ 10.00%
Картын эрх хэтрүүлэх хэмжээ Байхгүй
Эрх хэтрүүлсэн хэмжээнд тооцох хүү Байхгүй
Хугацаа хэтрүүлсний шимтгэл Төлөгдөөгүй дүнгийн 1% буюу хамгийн багадаа 25,000₮
Бэлэн зарлагын дээд хэмжээ (сар бүр) 30.00%
Төлбөр төлөх хугацаа (сар бүр) 15-ны өдөр
Төлбөр бодогдох хугацаа (сар бүр) 1-ны өдөр
Хүүнээс чөлөөлөх хугацаа (бэлэн бус) 45 хоног хүртэл
Худалдан авалтын гүйлгээний шимтгэл (гадаадад хийгдсэн) 1.00%
Нэмэлт урамшуулал - Картын жилийн хураамж төлсөн хугацаанд PRIME багц бүтээгдэхүүн үнэгүй дагалдана.
- Картын дугаар сонгох үйлчилгээний дагуу дугаар сонгох боломж

 


Тавигдах шаардлага
  1. 18 нас хүрсэн эрх зүйн бүрэн чадамжтай Монгол улсын иргэн, эсхүл Монгол улсад оршин суух гадаадын иргэн байх;
  2. Зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлийн түүхгүй, идэвхтэй хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;
  3. Сар бүрийн орлогын эх үүсвэр нь заавал төлөх төлбөрийг төлж, хүрэлцэхүйц байх;
  4. Цалингийн орлоготой харилцагчийн хувьд:
    • Тухайн байгууллагадаа 3 сараас доошгүй хугацаанд ажилласан үндсэн ажилтан байх;
    • Богд банкны дансаар сүүлийн 1 сараас дээш хугацаанд цалингаа авсан байх;
    • Лимитийн дуусах хугацаанаас өмнө тэтгэвэрт гарахааргүй, ажил олгогч байгууллагаас захиргааны чөлөө авах нөхцөл бүрдээгүй байх;
  5. Бизнесийн орлоготой харилцагчийн хувьд:
    • Тухайн бизнесээ сүүлийн 12 сар тогтвортой эрхэлсэн байх;
  6. Бусад нөхцөл:
    • Банкан дахь хадгаламжийн дансаа барьцаалан карт хүсэх тохиолдолд 1 дэхээс бусад шаардлага хамаарахгүй;
    • Банкан дахь хадгаламжийн дансаа барьцаалан карт хүсэх тохиолдолд картын хугацаа тухайн хадгаламжийн дуусах хугацаанаас хэтрэхгүй

Бүрдүүлэх материал
  • Иргэний цахим үнэмлэх
  • Кредит карт хүссэн маягт
  • Цалингийн тодорхойлолт, хувиараа бизнес эрхэлдэг бол бизнесийн тогтмол орлогыг нотлох  баримтууд;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /орлого тодорхойлох баримт бичгүүд орно/
  • Бусад





Санал болгох бүтээгдэхүүн