Үл хөдлөх эд хөрөнгийн зээл

Бизнес эрхлэгч худалдаа, үйлчилгээ, оффисын зориулалттай бэлэн ашиглалтанд орсон, төвийн шугамд холбогдсон барилга, барилгын тодорхой хэсэг талбайг худалдан авахад зориулан олгодог зээл юм.

Эргэлтийн хөрөнгийн зээл

Бизнесийн үйл ажиллагаандаа зориулан бараа материал худалдан авах болон бизнесийн үйл ажиллагааны ашиг орлогоо нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээний чанараа сайжруулах боломж.

Хөрөнгө оруулалтын зээл

Бизнесээ өргөтгөх, шинэчлэх, шинээр бизнес эхлэхэд зориулан газар, барилга, тоног төхөөрөмжийг санхүүжүүлэх дунд хугацааны хөрөнгө оруулалтын зээлийн үйлчилгээ.

Зээлийн шугам

Шугамын зээл нь аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагааны эргэлтийн хөрөнгөтэй холбогдон үүсэх санхүүгийн хэрэгцээг хангахад зориулагдсан зээл юм.

ПОС-н орлого барьцаалсан зээл

Богд банкны картаар үйлчлүүлэгч байгууллага болон иргэдэд зориулсан бизнесийнхээ эргэлтийн хөрөнгө, үндсэн хөрөнгө болон холимог зориулалтаар ашиглах

  • Таны ПОС орлого өсөхийн хэрээр зээлийн боломж тань нэмэгдэнэ!
  • ПОС-ын орлого өндөр байх тусам буцаан олголтын дэмжлэг ихэснэ!
АХБ-ны эх үүсвэртэй батлан даалттай төслийн зээл

Зээлийн барьцаа хөрөнгө дутагдалтай байгаа жижиг дунд үйлдвэр, бизнес эрхлэгч ААН-д бизнесээ өргөжүүлэх, төсөл хэрэгжүүлэх боломжийг олгох зорилготой.

Бичил, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих зээл

Бичил, жижиг бизнес эрхлэгчийн үйл ажиллагааг дэмжих, тогтвортой явуулахад шаардлагатай эргэлтийн болон эргэлтийн бус хөрөнгийг санхүүжүүлэх зорилготой.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл

Хувиараа бизнес эрхлэгч эмэгтэй эсвэл эмэгтэйчүүд байгуулсан хуулийн этгээдийн хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгийг нэмэгдүүлэхэд зориулан олгоно.