Банкны тухай
Богд банк нь баялаг түүхтэй банкны салбарт 2014 онд мэндэлсэн хэдий ч богино хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн, Монголын төдийгүй олон улсын зах зээлд өөрийн байр сууриа бэхжүүлж, харилцагчдынхаа хэрэгцээ, шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ өдгөө 12 жилийг ардаа үдсэн байна. Ирээдүйд бид харилцагчдынхаа итгэлийг баталгаажуулж, шинэлэг технологи, орчин үеийн үйлчилгээ, өрсөлдөх чадвартай шийдлээр Монголын санхүүгийн зах зээлд тэргүүлэгч, найдвартай түнш байхын төлөө зорин ажиллаж байна.