Тогтвортой хөгжил

Богд Банк нь байгаль орчинд ээлтэй санхүүжилт, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа, ил тод засаглалаар дамжуулан тогтвортой ирээдүйг цогцлоож байна.

ТоС гэж юу вэ?

Тогтвортой санхүүжилт (ТоС) гэдэг нь хөрөнгө оруулалт хийх, зээл олгох болон санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл ажиллагааны байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг үнэлж, сөрөг нөлөөллийг бууруулахын зэрэгцээ хүлэмжийн хийн ялгарал багатай, ногоон эдийн засгийг дэмжсэн төсөл, хөтөлбөрийг дэмжихийг хэлнэ.

Монголын Банкны Холбоо нь Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) болон Нидерландын хөгжлийн банк (НХБ)-ны дэмжлэгтэйгээр Монголын Тогтвортой санхүүгийн холбоог байгуулж, банкны салбарт мөрдөх Монгол Улсын Тогтвортой санхүүжилтийн зарчмуудыг боловсруулан хэрэгжүүлж байна

Бидний 2030 он хүртэлх гол зорилтууд

1

Банкны нийт портфолиод ногоон зээлийн эзлэх хувийг 10%-д хүргэх

2

Жижиг, дунд бизнесүүдэд олгосон зээлийн багцыг өргөжүүлэх

3

Иргэд болон ЕБС-ийн сурагчдыг санхүүгийн боловсролын сургалтад идэвхтэй хамруулах

4

Санхүүжүүлсэн төслүүдийн хүрээнд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг тодорхойлж, үе шаттайгаар хэрэгжүүлэх.

Гол чиглэл

Бодлого болон журам

Богд Банкны Байгаль орчин, Нийгмийн хариуцлага, Жендерийн тэгш байдлын бодлого нь 2022 онд батлагдсан бөгөөд тогтвортой хөгжлийн стратегийн зорилт, зарчмыг тодорхойлох үндсэн баримт бичиг юм. Тус бодлогын хүрээнд банк тогтвортой төсөл, бүтээгдэхүүн, үйлчилгээг дэмжиж, санхүүжилтийн шийдвэр гаргалтад БОНЗ-ын хүчин зүйлсийг нэгтгэн, эдийн засгийн төрөлжилт болон хүртээмжтэй өсөлтөд хувь нэмэр оруулан ажиллаж байна. Мөн Байгаль орчин, нийгмийн эрсдэлийг үнэлэх, удирдах журмын дагуу зээлийн үйл ажиллагааны бүх шатанд БОНЗ-ын эрсдэлийг системтэйгээр үнэлж, ангилан, бууруулах механизмыг хэрэгжүүлж байна.

ТоС Тайлан

ТоС-той холбоотой тайлагналууд болон судалгааны материалуудыг эндээс үзнэ үү.

Санхүүгийн түнш байгууллагууд
Хамтран ажиллагч байгууллагууд

Ногоон зээлийн бүтээгдэхүүн

Ногоон зээлийн бүтээгдэхүүнүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Бүх бүтээгдэхүүн

Тогтвортой байдлын санал ба гомдол

Байгаль орчин, Нийгэм, Засаглал (БОНЗ)-той холбоотой санал, хүсэлт, гомдлыг grievance@bogdbank.com хаягаар илгээнэ үү.

Мэдээ, мэдээлэл

Сүүлд нийтлэгдсэн цаг үе, үйл явдлын мэдээлэл