
"Богд банк" ХК I хагас жилийн цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараалаа
"Богд банк" ХК 2023 оны I хагас жилийн цэвэр ашгаас 2098 хувьцаа эзэмшигчдэдээ нэгж хувьцаанд 3.03 төгрөгийн ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр 2023 оны 08 сарын 10-ны өдөр бүрэн тараагдаж дууслаа.
Эрхэм хувьцаа эзэмшигч та бүхэн өөрийн бүртгэлтэй брокер, дилерийн компанидаа хандаж, ногдол ашгаа хувийн дансандаа татан авна уу.
Ногдол ашигтай холбоотой нэмэлт мэдээллийг 7577-1199 утсаар тодруулна уу.
Богд банк - Итгэл түгээнэ