“Богд банк” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын зар

Компанийн нэр: “Богд Банк” ХК

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Бодь цамхаг

Хурал хуралдах огноо, цаг, газар: 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 11:00 цагт болно

Хурал зохион байгуулах хэлбэр: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Энхтайвны өргөн чөлөө 17, Блью Скай цамхаг, 2-р давхар, Эмиралд танхимд

Хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр: 2024 оны 04-р сарын 08-ны өдөр

Хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх асуудал:

  1. “Богд банк” ХК-ийн 2023 оны компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаарх Төлөөлөн удирдах зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж батлах;
  2. Ногдол ашиг хэрхэн хуваарилах талаарх товч танилцуулга;
  3. ТУЗ-ийн 2023 оны үйл ажиллагааны тайлантай танилцаж баталгаажуулах;
  4. ТУЗ-ийн 2024 оны зардлын төсвийг батлах;
  5. Компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах;

Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарах шийдвэрийн төсөл, түүнтэй холбоотой баримт бичигтэй танилцах журам, газар, ажиллах цаг:

  • Хурлаас гарах шийдвэрийн төслүүдийг түүний танилцуулга, түүний талаар таны санал өгөх саналын хуудасны хамт таны харьцдаг Үнэт цаасны компанид хүргүүлсэн байгаа
  • Та тус Үнэт цаасны компанитай холбогдон хурлын материалаа авахыг хүсье.

Хувьцаа эзэмшигч та 2024 оны 04-р сарын 23-ны өдрийн 15:00 цагаас өмнө ажлын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд өөрт тохиромжтой дараах  газруудын аль нэгт эсхүл ЭНД дарж цахим хуудсаар хурлын материалтай танилцах боломжтой.

  • Өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компани
  • “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн төв байр, Хаяг:  Залуучуудын өргөн чөлөө 27/1, 8-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот
  • “Богд Банк” ХК-ийн байранд ирж хурал зохион байгуулах комиссын гишүүн  Г.Цэрмаад /Утас: 89767826/  мэдэгдэн хурлын баримт бичигтэй танилцах боломжтой.

Хуралд биечлэн оролцох боломжгүй хувьцаа эзэмшигчдийн саналыг урьдчилан өгөх боломжоор хангаж “БиДиСЕК ҮЦК” ХК-ийн төв байр, Хаяг: Залуучуудын өргөн чөлөө 27/1, 8-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот хаягаар, Богд банк ХК-ийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 3, Бодь цамхаг, 4 дүгээр давхар хаягаар тус тус дамжуулан авах ба саналын хуудсыг авах сүүлийн хугацаа 2024 оны 04-р сарын 23-ны өдрийн 15:00 цаг байна.

Холбоо барих: 7577-1199,7555-1919,

И-мэйл хаяг: info@bogdbank.combroker@bdsec.mn

Хурал зохион байгуулах комисс-той доорхи хаягаар холбоо барина уу:

Гишүүн:          Г.Цэрмаа

Email: tsermaa.g@bogdbank.com

Утас: 89767826




Шинэ мэдээ