
Богд банк “өндөр хүүтэй 30 хоног” хадгаламжийн аяныг зарлалаа.
Богд банкнаас харилцагч бүрдээ ухаалаг хөрөнгө оруулалт хийх боломжийг олгосон Хуримтлалын ээлжит урамшуулалт аянаа эхлүүллээ.
“Өндөр хүүтэй 30 хоног” хадгаламжийн аян нь 2025 оны 09 дүгээр сарын 15-наас 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд харилцагч та өөрийн хуримтлалаа хамгийн өндөр өгөөжтэйгээр буюу жилийн 18 хувиар өсгөх боломжтой болж байна.
Хуримтлалын аянд бүх насны харилцагч хамрагдах боломжтой бөгөөд та аяны хугацаанд Богд банкны бүх салбарууд дээр биечлэн очиж хадгаламжаа нээх эсхүл Bogd Mobile аппликэйшн ашиглан зайнаас хадгаламжаа нээх боломжтой юм. Энэхүү өндөр хүү олгож буй боломж нь зөвхөн нэг сарын хугацаанд үргэлжлэх тул харилцагч та бүхэн амжиж хамрагдахыг зөвлөж байна.
Харилцагч та өндөр хүүгийн өгөөж хүртэхийн тулд дараах алхамыг хийнэ үү.
- 12 сарын хугацаатай хадгаламжийг банкны салбарт очих эсхүл Bogd Mobile аппликейшн ашиглан нээнэ.
- Тус хуримтлалдаа сар бүр 100,000 төгрөг ба түүнээс дээш дүнгээр орлого хийнэ.
- Таны хуримтлалын хэмжээ 10 сая төгрөгт хүрсэн өдрөөс эхлэн урамшууллын хүүгийн өгөөж таны дансанд бодогдож эхлэнэ.
Энэхүү аяны дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоос болон Богд банкны салбар нэгж болон харилцагчийн үйлчилгээний төвийн 7577-1199 дугаараар холбогдон лавлана уу.
Эрхэм харилцагч та аяндаа амжиж хамрагдаарай.
Ирээдүйн төлөө өнөөдрөөс – Өндөр хүүг өнөөдрөөс хүртэцгээе!
Богд банк-Итгэл түгээнэ