Автомашины торгуулиа Богд банкны апп-аар төлдөг боллоо.

Богд банк автомашины торгуулийн төлбөрийг аппликейшнаар шууд, хялбараар төлөх шинэ үйлчилгээг нэвтрүүллээ. Энэхүү үйлчилгээний тусламжтайгаар харилцагчид автомашины торгуулиа хаанаас ч шалгаж, хүссэн цагтаа төлөх боломжтой бөгөөд төлбөр нь хурдан, найдвартай гүйцэтгэгдэх юм.

Түүнчлэн бид тус шинэ үйлчилгээндээ зориулан, нийт харилцагчдадаа 2026.04.01–2026.04.30-ны хугацаанд гүйлгээний хураамжгүйгээр төлбөрөө хийх боломжийг бүрдүүллээ.

Үйлчилгээний давуу талууд:
• Гүйлгээний хураамж 0₮;
• Шуурхай, найдвартай;
• Хаанаас ч төлөх боломж

Хэрхэн харилцагч болох вэ?

Харилцагч та интернэт банкны үйлчилгээнд онлайнаар бүртгүүлэх бол дараах QR кодыг уншуулж, банкны үйлчилгээнд бүртгүүлэн, үйлчилгээгээ аваарай.

Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг 7577-1199 болон өөрт ойр байрлах салбар тооцооны төвөөс авна уу.

                                             

Богд мобайл апп татах линк




Шинэ мэдээ