Богд банкны хугацаатай хадгаламжийн хүүгийн өөрчлөлт

Богд банкны эрхэм харилцагч та бүхэнд 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн Богд банкны иргэд болон байгууллагын харилцагчид зориулсан дараах хугацаатай хадгаламжийн хүүнд өөрчлөлт орох болсон тухай мэдээлж байна.

Уг хугацаанаас өмнө нээгдсэн хугацаатай хадгаламжийн хүүнд өөрчлөлт орохгүй.

  • 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс хойш шинээр нээлгэж байгаа хадгаламж болон хугацаа нь дуусаж сунгалт хийлгэж байгаа хадгаламжид шинэчилсэн хүүгийн нөхцөл үйлчлэх болно.
  • “Итгэл” хүүхдийн хадгаламжийн хувьд жил бүр сунгагдах нөхцөлтэй тул 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс хойш сунгалт хийгдэх бүх хүүхдийн хадгаламжид шинэчилсэн хүүгийн нөхцөл үйлчлэх болно.

Нөхцөлд өөрчлөлт орсон хадгаламжийн бүтээгдэхүүн. Үүнд:

  • Иргэдийн Хугацаатай хадгаламж. Хүүний нөхцөлийг ЭНД дарж харна уу 
  • Байгууллагын Хугацаатай хадгаламж. Хүүний нөхцөлийг ЭНД дарж харна уу 

БОГД Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа.




Шинэ мэдээ