“Итгэл дүүрэн ирээдүй” хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аян

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Богд банк нь “Итгэл дүүрэн ирээдүй” хүүхдийн хадгаламжийн урамшуулалт аяныг 2026 оны 05-р сарын 18-аас 06-р сарын 18-ны өдрийг дуустал хугацаанд бүх салбар, нэгжээрээ зарлалаа.

Урамшуулалт аянд Богд банкны “Итгэл” хүүхдийн хадгаламждаа 200,000 төгрөгийн дүнгээр орлого нэмсэн, данс шинээр нээлгэсэн, хадгаламжийн хугацаагаа сунгасан харилцагчид хамрагдана.

“Итгэл дүүрэн ирээдүй” аянд хамрагдсан бүх хүүхдэд гарын бэлэгтэй.

“Итгэл” хүүхдийн хадгаламжийг хэрхэн нээлгэх вэ?

Та Богд банкны өөрт ойр салбарт хандаж, хүүхдэдээ хадгаламжаа нээлгээрэй.

Бүрдүүлэх материал:

  • Хүүхдийн төрсний гэрчилгээ;  
  • Эцэг, эх, асран хамгаалагч, хууль ёсны халамжийн цахим үнэмлэх

Хүндэт эцэг эх, асран хамгаалагч та бүхэн энхрий бяцхан үрсийнхээ ирээдүйд хөрөнгө оруулж, итгэл дүүрэн ирээдүйг бэлэглэхэд Богд банкны “Итгэл” хүүхдийн хадгаламж тусална.

“Итгэл” хүүхдийн хадгаламжийн бүтээгдэхүүний тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Итгэл түгээнэ – БОГД БАНК




Шинэ мэдээ