Богд банк нийслэлийн 88 сургуулийн уншлагын танхимыг тохижуулахад 1.4 тэрбум төгрөгийн санхүүжилт хийлээ
Богд банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд “Динза Цондоолойгийн анд найзууд” ТББ-ын санаачлан хэрэгжүүлж буй нийслэлийн ЕБС -уудад уншлагын танхим бий болгох, тохижуулах зорилготой “Хүүхэд хөгжил төлөвшлийн үндэсний хөтөлбөр”-ийг дэмжин ажиллах “Динза элч”-ээр тодорлоо.
Тус хөтөлбөр нь:
- Хүүхдүүдэд унших дадал, соёлыг түгээх
- Сургуулийн хөгжлийн орчныг сайжруулах
- Хүүхэд бүрд хөгжлийн боломжийг тэгш хүргэх зорилготой үндэсний хэмжээний сайн үйлсийн аян юм.
Аяны хүрээнд Богд банк 1,4 тэрбумын санхүүжилт олгосон бөгөөд өнөөдрийн байдлаар нийслэлийн 88 сургуульд уншлагын танхимыг тохижуулсан. Түүнчлэн энэ онд нэмэлтээр 12 сургуулийн уншлагын танхимыг тохижуулах төлөвлөгөөтэй байна.
“Хүүхэд хөгжил төлөвшлийн үндэсний хөтөлбөр”-н хүрээнд цаашид нийт 720 сургуулийн тохижилтын ажил хийхийг зорин ажиллаж байгаа билээ. Итгэл дүүрэн ирээдүйг хамтдаа бүтээлцэж байгаа нийт харилцагч, хөрөнгө оруулагч нартаа талархал илэрхийлье.
Боловсролыг дэмжигч Богд банк - ИТГЭЛ ТҮГЭЭНЭ