БОГД БАНК ТАЕКВОНДОГИЙН СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

БОГД БАНК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бүх төрлийн спортыг дэмжин ажилладаг бөгөөд үүгээрээ дамжуулан нийгэмд эерэг хандлагыг түгээж, эрүүл иргэн байхыг уриалан дуу хоолой болсоор ирсэн.

Бид энэхүү зорилгынхоо хүрээнд хүүхэд залууст хатуужил, хүн чанар, тууштай байдлыг сургадаг Таеквондогийн спортыг  дэмжин ажиллаж байгаадаа таатай байна.

Энэхүү ажлын хүрээнд Банкны төлөөллүүд Монголын Таеквондогийн Холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Онон болон тус холбооны дэд захирал А.Түмэнжаргал нартай уулзсан юм. Уулзалтаар холбооны үйл ажиллагаатай танилцан, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцож ярилцсан чухал үйл явдал боллоо. Ийнхүү БОГД Банк нь хамтын ажиллагааны эхлэл болгон таеквондогийн спортоор хичээллэдэг 100 хүүхдэд бэлтгэлийн зориулалттай иж бүрэн хослолыг тус холбооны удирдлагуудад хүлээлгэн өглөө.

Ингэснээр энэхүү спортыг сонирхдог, хичээллэдэг, олон хүүхэд залууст бодит дэмжлэг болж, тэдний хүсэл мөрөөдлийг биелүүлэхэд  том даль жигүүр болж байна гэдгийг тус холбооны дэд захирал А. Түмэнжаргал онцлон хэлсэн юм. Мөн Богд банкны удирдлагын зүгээс спортын салбараар дамжуулан хүүхэд залуучуудын хандлага, хүсэл мөрөөдөлд бодитой хувь нэмэр оруулан ажиллаж байгаадаа талархан, цаашдаа энэ үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээ илэрхийллээ.

Монголын Таеквондогийн Холбоо нь анх 1991 онд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй нээгдэж байсан бол өнөөдөр мэргэжлийн түвшинд хөгжиж, дэлхийн улс орнуудтай өрсөлдөхүйц ур чадвартай баг тамирчид олон болсон нь бахархууштай.

Энэхүү спортын төрлөөр ТОКИО-2021 олимпод оролцохоор манай улсын 2 тамирчин эрхээ авсаныг дуулгахад таатай байна. Тэд бол Монголын таеквондогийн шигшээ багийн тамирчид болох Г. Болор-Эрдэнэ, Х. Энхтуяа нар юм. Тамирчиддаа Богд банкны зүгээс халуун баяр хүргэж, амжилт хүсье. Энэ спортын төрлөөр монголын тамирчдаас олимпийн аварга төрөх болтугай.

Мөн Богд банк нь энэхүү арга хэмжээнээс гадна өөр олон дэмжлэгийг Монголын Таеквондогийн холбоогоор дамжуулан спортоор хичээллэдэг залууст хүргэжээ. Тодруулбал: Таеквондогийн Улсын Аварга Шалгаруулах тэмцээнийг дэмжин ажилладаг ба өнгөрсөн сард Таеквондо төгөл мод тарих төсөлд хамтран 300 модыг тарьсан юм. Мөн Нэгэн бүл таеквондогийн сургалтын клубыг дэмжин ажилласаар байгаа нь олон хүүхэд залуучуудыг спортын салбарт амжилт гаргахад нөлөөлж байгаа юм.

 Ийнхүү манай хамт олон эерэг хандлага, эрүүл биеийг бий болгоход хамтран ажиллахдаа таатай байх болно.

СПОРТЫГ ДЭМЖИГЧ БОГД БАНК




Шинэ мэдээ