✔ Өдөр тутмын гүйлгээнээс автоматаар хуримтлал үүсгэнэ.
✔ Хуримтлуулах арга, хувь хэмжээ, давтамжаа өөрөө сонгоно.
✔ Санхүүгийн сахилга баттай хуримтлуулах дадлыг төлөвшүүлнэ.
✔ Орлого, зарлагын хэв маягтаа тохируулан уян хатан удирдах боломжтой.
✔ Санхүүгийн зорилгодоо бага багаар, тогтмол хүрэхэд тусална.
1. ҮЛДЭГДЭЛ БҮХЭЛЧЛЭХ
Харилцах дансны үлдэгдлийг таны сонгосон 1,000₮, 5,000₮ эсвэл 10,000₮-ийн шатлалаар бүхэлчилж, үүссэн зөрүү дүнг өдрийн эцэст автоматаар хадгаламжийн дансанд хуримтлуулна
2. ХУДАЛДАН АВАЛТААС ХАДГАЛАХ
Картаар хийсэн худалдан авалт бүрээс таны сонгосон хувийг (1-99%) автоматаар хадгаламжийн дансанд шилжүүлнэ.
Хамаарах гүйлгээ
- POS төхөөрөмжөөр хийсэн картын худалдан авалт
- Онлайн худалдан авалт
Хамаарахгүй гүйлгээ
- ATM-ээс бэлэн мөнгө авах гүйлгээ
3. ОРЛОГООС ХУВЬ ТАТАХ
Дансанд орсон орлого бүрээс таны сонгосон хувийг (1-99%) автоматаар хадгаламжийн дансанд хуримтлуулна.
Хамаарахгүй гүйлгээ
- Богд Банкны өөрийн данс хоорондын шилжүүлэг
4. ЗАРЛАГААС ХУВЬ ТАТАХ
Тухайн өдөр хийгдсэн нийт бэлэн бус зарлагын гүйлгээний дүнгээс таны сонгосон хувийг (1-99%) тооцож, өдрийн эцэст автоматаар хадгаламжийн дансанд шилжүүлнэ.
Хамаарах гүйлгээ
- Интернэт банкаар хийсэн зарлагын гүйлгээ
- Богд Банк аппликэйшнээр хийсэн зарлагын гүйлгээ
Хамаарахгүй гүйлгээ
- Богд Банкны өөрийн данс хоорондын шилжүүлэг
5. ТОГТМОЛ ДҮНГЭЭР ХУРИМТЛУУЛАХ
Өөрийн сонгосон дүн, давтамж, хугацааны дагуу мөнгийг автоматаар хадгаламжийн дансанд шилжүүлэн тогтмол хуримтлуулах боломжтой.
2026.07.01 – 2026.12.31
Хугацаатай хадгаламжиндаа 10,000₮ болон түүнтэй тэнцэх хэмжээний валютын орлого хийх бүртээ хайрцаг нээх эрх авч, B Point оноо, эрхийн бичиг, хадгаламжийн эрх, гадаад аяллын эрхийн бичиг зэрэг олон сонирхолтой бэлгийн эзэн болох боломжтой.
Хэрхэн оролцох вэ?
- 10,000₮ болон түүнтэй тэнцэх хэмжээний валют, эсвэл түүнээс дээш дүнгээр хугацаатай хадгаламжиндаа орлого хийх бүрт 1 хайрцаг нээх эрх автоматаар олгогдоно.
- Урамшуулал нь шинээр нээсэн болон өмнө нь нээлттэй байсан бүх хугацаатай хадгаламжийн дансанд адил үйлчилнэ.
- Хадгаламждаа орлого нэмэх бүрдээ дахин хайрцаг нээх эрх авч, урамшуулалд оролцох боломжтой.
Өнөөдрөөс хуримтлалаа нэмээд, хайрцгаа нээж азаа үзээрэй!