БОГД БАНК, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙГ ДЭМЖИХ ТӨВ ХАМТАРСАН СУРГАЛТ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих зорилгоор Богд банк,  СБД -ийн ЖДҮДТ хамтран жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд сургалт, уулзалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалт, уулзалтад СБД -ийн ЖДҮДТ болон Богд банкны төлөөллүүд сургалт танилцуулга хийж, хүрэлцэн ирсэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд бизнесээ хэрхэн дараагийн шатанд гаргахад дэмжлэг болохуйц борлуулалтын гарц шийдлүүд, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бизнесийн стратегийн шинэ боломжуудын талаар ярилцлаа.

Өнөөдрийн уулзалтад оролцсон нийт бизнес эрхлэгчид, харилцагчдадаа амжилт хүсье!

Итгэл түгээнэ – БОГД БАНК 

Төстэй мэдээлэл