Санхүү бүртгэлийн хяналтын тогтолцоо
Санхүү, Бүртгэлийн тогтолцоо Дотоод аудит, Дотоод хяналтын тогтолцоо
  • Санхүүгийн удирдлагын газар нь хууль тогтоомжийн хүрээнд, НББ-ийн олон улсын стандартад нийцүүлэн банкны НББ-ийн бодлогын баримт бичгийг боловсруулах, хөтлөх, сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавих, тайлан бүртгэлийнсистемийг боловсронгуй болгох, нэгжийн бүртгэлийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангах ажлыг хариуцдаг.
  • Тус газар нь банкны удирдлага болон бүх шатны хэрэглэгчийг мэдээллээр хангах, Монголбанкнаас тогтоосон банкны шалгуур үзүүлэлтийн зохистой харьцааг хангах, санхүүгийн чадварыг өсгөхөд чиглэсэн санхүүгийн бодлого боловсруулах, банкны үйл ажиллагааны зардлыг хянаж, хуваарилах, банкны зардлын төсвийг батлан хэрэгжүүлж, үр ашгийг тогтмол нэмэгдүүлэн ажиллаж байна.
  • Түүнчлэн банкны сар, улирал, жилийн санхүүгийн тайлан балансыг хөтөлж, Монголбанк, Сангийн яам, Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газарт хуулийн хугацаанд хүргүүлж, тогстон хугацаанд хөндлөнгийн аудитын байгууллагаар хянуулж, баталгаажуулах үүргийг гүйцэтгэж байна.
  • Банкны дотоод аудитын үйл ажиллагааг Төлөөлөн удирдах зөвлөлийн харьяанд байх Дотоод аудитын газар хариуцан ажилладаг.
  • Дотоод аудит гэдэг нь байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд баталгаажуулах болон зөвлөх үйлчилгээг бие даасан, бодитойгоор үзүүлэх үйл ажиллагаа юм. Дотоод аудитын газар нь Эрсдэлийн удирдлага, Хяналт болон Засаглалын үйл явцын үр өгөөжийг системтэй, дэг журамтай аргаар үнэлэх, сайжруулах замаар байгууллагыг зорилгодоо хүрэхэд тусалдаг. 
  • Тус газар нь банкны бизнес болон арын алба хариуцсан нэгжүүдийн үйл ажиллагаанд тогтмол баталгаажуулалт хийж, банкны дотоод хяналтын үйл ажиллагаа, хэвийн, үр ашигтай явагдаж байгаа эсэхэд үнэлгээ, дүгнэлт өгөх, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал боловсруулах, гарсан алдаа, дутагдлыг засах, үйл ажиллагааг сайжруулах талаар Гүйцэтгэх удирдлага болон газар, нэгжид мэргэжлийн зөвлөмж өгдөг.