Eiffel tower
ТУЗ-ийн гишүүн

Рэнцэндорж БАЯСГАЛАН

Рэнцэндоржийн Баясгалан нь олон улсын хөгжлийн эдийн засаг, хөрөнгө оруулалт санхүүгийн чиглэлээр сүүлийн 20 гаруй жил дотоодын болон олон улсын байгууллагуудад ажиллаж буй туршлагатай банк санхүүгийн мэргэжилтэн юм. Р.Баясгалан нь Хүртээмжтэй Капитализмын Зөвлөлд (Council for Inclusive Capitalism) олон улсын хамтын ажиллагаа, Милкен Институт (Milken Institute)-д тогтвортой хөгжлийн санхүүжилт, Олон Улсын Баялгийн Сангуудын Форумд (International Forum of Sovereign Wealth Funds) хамтын хөрөнгө оруулалт, нээлттэй засаглалыг хэрэгжүүлэх, Олон Улсын Валютын Санд санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлын судалгааны чиглэлээр ажиллаж байсан.

Рэнцэндорж нь Оксфордын их сургуульд Олон улсын бизнесийн удирдлага болон Уильямс коллежид Бодлогын эдийн засгийн чиглэлээр суралцсан. Тэрээр хөрөнгийн зах зээлийн хөгжил болон хөрөнгө оруулалтын сангийн талаар олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны сэтгүүлүүдэд өргөнөөр нийтлүүлсэн байна.