Eiffel tower
Таны бүх төрлийн санхүүгийн хэрэгцээг нэг цэгээс хангах зорилгоор, эрсдэлийн удирдлагын хамгийн оновчтой шийдэл болох даатгалын үйлчилгээг зуучлан хүргэж байна.

Даатгалын зуучлал гэж юу вэ? Түүний давуу талууд

Даатгалын зуучлал гэж юу вэ?

Даатгалын үйлчилгээг зуучлагчаар дамжуулан авснаар нэмэлт шимтгэл, хураамж төлдөггүйгээс гадна, даатгалын компанийн нийтэд санал болгосон нөхцлөөс илүү хямд хураамжаар даатгуулах боломжтой болдог.

Давуу талууд:

  • Ирээдүйд учирч болох тодорхойгүй их хэмжээний алдагдлаас сэргийлэхийн тулд өнөөдөр тодорхой бага хэмжээний зардал гаргаж, санхүүгээ зөв удирдахад ДААТГАЛ тусалдаг.
  • Даатгалын тогтолцоо нь эрсдэлийг дангаараа биш нийтээрээ хамтран давж гарах, гэнэтийн эрсдэл учирсан нэгнийхээ хохирлыг хамтран төлөх үндсэн зорилготой
  • Даатгал нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, ашиг сонирхлыг хамгаалах зориулалт бүхий мөнгөн хөрөнгийн сан байгуулах үйл ажиллагаа юм.

Хамтран ажиллагч газрууд

Зуучлалын эрхтэй салбар болон ажилтны мэдээлэл харах бол энд дарна уу? 


Яагаад Богд банкны даатгалын зуучлалын үйлчилгээг сонгох ёстой вэ?
  • Богд банк нь аливаа нэг даатгалын компаниас хамааралгүй ба хамтран ажиллах даатгалын компаниудаа сонгохдоо, нийт даатгалын салбарт судалгаа хийсний үндсэн дээр, тэдгээрийн санал болгож буй бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл, санхүүгийн чадавхи, үйлчилгээний чанарыг харгалзан үздэг тул даатгуулагчдын ажлыг хөнгөвчилж, найдваргүй даатгагчаар даатгуулах эрсдэлийг бууруулдаг
  • Даатгалын үйлчилгээг банкаар зуучлуулан авснаар нэмэлт шимтгэл, хураамж төлдөггүйгээс гадна, даатгалын компанийн нийтэд санал болгосон нөхцлөөс илүү хямд хураамжаар даатгуулах боломжтой
  • Олон даатгалын компанийн нөхцлийг нэг дороос харьцуулах нь цаг хугацаанд хэмнэлттэйн дээр хамгийн таатай нөхцлөөр даатгуулах боломж бүрддэг





Санал болгох бүтээгдэхүүн