Банкны тухай

Богд банк нь 2014 оноос хойш энэхүү баялаг түүхтэй банкны салбарын хамгийн отгон нь болж мэндэлсэн хэдий ч богино хугацаанд үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж Монголын зах зээлд өөрсдийн гэсэн байр сууриа эзлэн, орчин үеийн шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, харилцагч олон түмэндээ танигдсан шинэ зууны банк болохоор зорин ажиллаж байна.

 

Алсын хараа, Эрхэм зорилго

Алсын хараа

Дэлхийн шилдэг стандарт,туршлага, шинэ үеийн хандлага боломж, технологийн дэвшлийг ашиглан банк, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, үнэ цэнийг төдийгүй ирээдүйдээ, өөртөөбанкандаа итгэх итгэлийг түгээгч банк байна.

Эрхэм зорилго

Харилцагчид, ажилтнууд, хөрөнгө оруулагчдынхаа сэтгэл ханамжийг тэнцвэртэй, тогтвортой хангаж, үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашгийн үзүүлэлтээрээ олон улсын жишигт хүрсэн, харилцааг эрхэмлэсэн, бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан ирээдүйдээ, өөртөөбанкандаа  итгэх итгэлийг түгээгч, технологид суурилсан банк байна.

Үнэт зүйлс

Банкны ажилтан бүр ажил үүргээ гүйцэтгэхдээ ИТГЭЛ/TRUST гэсэн монгол, англи үгээр товчлогдон илэрхийлэгдэх эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг цаг ямагт мөрдөж ажиллана. Үүнд: 

 

Хөрөнгө оруулагчид
Богд Глобал Партнерс ХХК - 72.67%

Богд Глобал Партнерс ХХК-ийн /Бодь капитал ххк-н нэрийг Богд глобал партнерс ххк болгон өөрчилсөн/ хувьцаа эзэмшигч 

Хуулийн этгээдийн нэр Хуулийн этгээдийн үйл ажиллагааны төрөл Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн овог нэр Тухайн хуулийн этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн эзэмшсэн хувьцааны хувь хэмжээ
1 Богд глобал партнерс ХХК Гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөө Л.Болд 50%
Л.Болдхуяг 50%

“Богд Глобал Партнерс” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан. 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани. Тус компани Гадаад худалдаа, Бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Богд банкны нийт хувьцааны 73,06 хувийг эзэмшдэг.

Богд Капитал Инвестмент ХХК-ийн хувьцаа эзэмшигч 

Хуулийн этгээдийн нэр Хуулийн этгээдийн үйл ажиллагааны төрөл Нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн овог нэр Тухайн хуулийн этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн эзэмшсэн хувьцааны хувь хэмжээ
1 Богд капитал инвестмент ХХК Гадаад худалдаа, бизнесийн зөвлөгөө Л.Болдхуяг 51%
П.Ганбаатар 49%

“Богд капитал инвестмент” ХХК нь 2017 онд үүсгэн байгуулагдсан. 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани. Тус компани Гадаад худалдаа, Бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Богд банкны нийт хувьцааны 6,94 хувийг эзэмшдэг.

Олон улсын үнэлгээ
"Мүүдиз" олон улсын үнэлгээний байгууллага (www.moodys.com) нь дэлхийн нийт улс орны зээлжих чадвар болон томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудад санхүүгийн зэрэглэл тогтоогч.
Төлөв байдал Тогтвортой
Татан төвлөрүүлсэн хөрөнгө - Дотоодын валютаар B1/NP
Татан төвлөрүүлсэн хөрөнгө - Гадаадын валютаар B1/NP
Банкны хадгаламж B2/NP
Зээлийн суурь үнэлгээ B2
Тохируулгын дараах зээлийн суурь үнэлгээ B2
Харилцагчийн эрсдэлийн үнэлгээ B1(cr)/NP(cr)

Эх сурвалж: Moody's Investors Service

“Moody’s олон улсын үнэлгээний агентлаг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Богд банкны урт хугацааны харилцагчийн эрсдэлийн зээлжих зэрэглэлийг B1 болгон дээшлүүлж, хэтийн төлөвийг ‘Тогтвортой’ гэж үнэлсэн нь дотоодын томоохон банкуудын үнэлгээтэй эн зэрэгцэхүйц бөгөөд Монгол Улсын Засгийн газрын зээлжих зэрэглэлтэй ижил түвшний үнэлгээ юм.”