Eiffel tower
Харилцагчидад зориулсан төлбөр хариуцагч болон төлбөр хүлээн авагч талуудын хооронд байгуулсан гэрээний биелэлтийг баталгаажуулах, найдвартай байдлыг хангах дансны үйлчилгээ юм.

Давуу тал
  • Талуудад төлбөр төлөхтэй холбоотой учирч болзошгүй эрсдэлээс хамгаална.
  • Гэрээний нөхцөл биелсэн тохиолдолд Талууд хамт байж зарлагын гүйлгээ хийнэ.

Бүтээгдэхүүний нөхцөл
Талууд Үйлчилгээний жилийн хураамж
Худалдан авагч тал 0.1% (10,000 төгрөгөөс-100,000 төгрөг)
Худалдагч тал 0.1% (10,000 төгрөгөөс-100,000 төгрөг)

Бүрдүүлэх материал
  • Худалдагч, худалдан авагч талуудын иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
  • Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээ /Нотариатаар батлуулсан байх/
  • Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хувийн хамт
  • Гэрээний төлбөрийг банкны зээлээр хийх тохиолдолд банкны гэрээ
  • Худалдагч, худалдан авагч талуудын иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар нь болон нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
  • Хувьцааг нь худалдаж буй компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт
  • Хувьцаа худалдах худалдан авах тухай гэрээ /нотариатаар гэрчлүүлсэн байх/
  •  Талуудын хооронд байгуулсан гэрээ /Гэрээг нотариатаар гэрчлүүлэхээр хуульд заасан хэлцлийн хувьд нотариатаар батлуулсан , бусад гэрээний хувьд бичгээр хийсэн байх/
  • Талуудын иргэний үнэмлэх, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар гэрчлүүлсэн хувийн хамт
  • Гэрээний төлбөрийг банкны зээлээр хийх тохиолдолд банкны гэрээ
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах,худалдан авах гэрээний хувьд: Компаний хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хувьд: Бусад төрлийн гэрээний хувьд:

 

 

 






Санал болгох бүтээгдэхүүн


Зээлийн хүсэлт