Тос хөтөлбөр

Тогтвортой хөгжил гэж юу вэ?

Тогтвортой хөгжил гэдэг нь өнөө үеийн хэрэгцээг хангахдаа ирээдүй үеийн хэрэгцээгээ хангах боломжийг хязгаарлахгүй байх явдал юм.

Тогтвортой хөгжлийн зорилго гэж юу вэ?

“Тогтвортой хөгжил -2030 хөтөлбөр”-ийг улс орнуудын төрийн тэргүүнүүд оролцсон НҮБ-ын “Тогтвортой хөгжил” бага хурлын үеэр санаачлан, 17 зорилго, 169 зорилтыг баталж, 2016 оны 1 сарын 1-нээс “Тогтвортой хөгжлийн зорилго” (ТХЗ) албан ёсоор дэлхий нийтээр хэрэгжиж эхэлсэн.

“Тогтвортой хөгжлийн зорилт-2030” нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт суурилан тогтвортой хөгжилд хүрэх дэлхийн нийтийн урт хугацааны бодлогын баримт бичиг юм.

Монгол Улсад “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-н хэрэгжилтийн хүрээнд 2016 оны 2-р сард УИХ-ын тогтоолоор Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 (ТХҮБ-2030)-ыг баталсан.

ТоС гэж юу вэ?

Тогтвортой санхүүжилт (ТоС) нь хөрөнгө оруулалт хийх, зээл олгох болон аливаа санхүүгийн шийдвэр гаргахдаа тухайн бизнесийн үйл ажиллагааны байгаль орчин, нийгэмд үзүүлэх нөлөөллийг үнэлэх, бууруулах, түүнчлэн хүлэмжийн хийн ялгарал багатай, ногоон эдийн засгийг дэмжсэн төсөл, хөтөлбөрийг дэмжин ажиллах тухай ойлголт юм. Монголын Банкны Холбоо нь Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) болон Нидерландын хөгжлийн банк (НХБ)-ны дэмжлэгтэйгээр Монголын Тогтвортой санхүүгийн (ТоС) холбоог үүсгэн байгуулж, банкны салбарт баримтлах Монгол Улсын Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн зарчмуудыг боловсруулан дагаж мөрдөж байгаа.

Бидний оролцоо

Богд банк нь иргэд болон байгууллагын харилцагчдадаа ТоС хөтөлбөрийн хүрээнд байгаль орчин, нийгэмд ээлтэй  ногоон санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байгаа. Үүнд:

1.       Эрчим хүчний хэмнэлттэй хувийн сууцны төслийн зээл (Бүтээгдэхүүнтэй танилцах бол ЭНД дарна уу)

2.       Эко автомашины зээл (Бүтээгдэхүүнтэй танилцах бол ЭНД дарна уу)

3.       Ногоон хэрэглээний зээл (Бүтээгдэхүүнтэй танилцах бол ЭНД дарна уу)

4.       Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээл (Бүтээгдэхүүнтэй танилцах бол ЭНД дарна уу)

Тогтвортой санхүүжилийн бодлого:

Банк нь “Тогтвортой Санхүүжилтийн Бодлого”-н хүрээнд зээлийн үйл ажиллагаанд тогтвортой санхүүжилтийн зарчмыг баримтлах мөн банкны бусад үйл ажиллагаануудад “Тогтвортой Хөгжлийн Зорилтууд”-г тусган байгаль орчин, нийгэмд ээлтэй байдлыг хэрэгжүүлдэг. Уг бодлогын хүрээнд банк нь өдөр тутмын үйл ажиллагаандаа эрчим хүчний хэмнэлт, ус болон цаасны зарцуулалтыг бууруулах, хог хаягдлын дахин боловсруулах, нийт харилцагчид нартаа тэгш оролцоог хангасан хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхийг зорьж тусгай хэрэгцээт харилцагчиддаа зориулалтын зам болон нүдний шилийг салбар нэгжүүдэд нэмэгдүүлэн ажиллаж байна.

Богд банкны ТОС-ийн ажлын хэсгийн 1-р улирлын тайлан (Танилцах бол ЭНД дарна уу)

Богд банкны ТОС-ийн ажлын хэсгийн 2-р улирлын тайлан (Танилцах бол ЭНД дарна уу)

Богд банкны ТОС-ийн ажлын хэсгийн 3-р улирлын тайлан (Танилцах бол ЭНД дарна уу)