Богд Банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал амжилттай зохион байгуулагдлаа.
Богд банкны хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2025 оны 02-р сарын 03-ны өдөр 11:00 цагаас цахим болон танхим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хуралд саналын эрх бүхий нийт хувьцаа эзэмшигчдийн 90,9% нь оролцсон бөгөөд хуралд оролцож, саналаа өгсөн хувьцаа эзэмшигчдийн 99.8%-ийн саналаар Богд банкийг хаалттай хувьцаат компани болгох, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах асуудлуудыг дэмжиж шийдвэрлэв.
Мөн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр Богд банк нь хаалттай хувьцаат компани болсноор одоогийн хувьцаа эзэмшигчид нь банкнаас тогтоосон хугацаанд багтаан өөрийн эзэмшиж буй нэгж хувьцаа бүрийг 150 төгрөгөөр компанид эргүүлэн худалдах эрхтэй боллоо.
Богд банк-Итгэл түгээнэ