Богд банк ХК-ийн зээлжих зэрэглэлийг "В1/Тогтвортой" болгож ахиуллаа

Өнгөрсөн 7 хоногт Moody's агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг шат ахиулж "B1/Тогтвортой" болгосны араас 7 банкны зээлжих зэрэглэлийг сайжрууллаа. Энэ дундаас Богд Банк ХК-ийн зээлжих зэрэглэлийг "B2/Тогтвортой" зэрэглэлээс "B1/Тогтвортой" болгоод буй. Тэдний хувьд өнгөрсөн жилийн өдийд "B3" зэрэглэлээс "B2" болж шат ахиж байсан юм. Сүүлийн 2 жил Монгол Улсын зээлжих зэрэглэл тогтвортой ахиж байгаатай холбоотойгоор банкнуудын зээлжих зэрэглэл ч дагаад сайжирч байна. Банкнуудын зээлжих зэрэглэл сайжирснаар гаднаас хөрөнгө оруулалт татах боломж нэмэгдэхийн сацуу гадаад санхүүжилтийн хүү буурах, банкны бүтээгдэхүүний нөхцөл сайжрах зэрэг олон ач холбогдолтой.




Шинэ мэдээ