“Найзаа урих урамшуулалт аян”-ыг зарлалаа

Богд банк нь харилцагчдынхаа дунд найз нөхдөө уриалан хамтдаа урамшуулал авах боломжийг олгосон “Найзаа урих урамшуулалт аян”-ыг эхлүүллээ.

Тус аяны хүрээнд Богд банкны харилцагчид өөрийн найз, ойр дотны хүмүүсээ банкны шинэ харилцагч болгох замаар хоёулаа мөнгөн урамшуулал авах боломжтой юм.

Урамшуулалт аяны хугацаа: 2025.11.11-2025.12.31-нийг дуустал

Аяны үндсэн нөхцөл:

  • Богд банкны харилцагч нь Bogd Mobile AПП-н “Найзаа урих” цэсэд тусгагдсан өөрийн “УРИЛГЫН КОД”- ыг ашиглан өөрийн найзаа Банкны үйлчилгээнд урих боломжтой.
  • Нэг хүн хэдэн ч найзаа урих боломжтой.
  • Уригдсан найз нь Богд банканд шинээр бүртгүүлэхдээ урьсан найзын “УРИЛГЫН КОД”-ыг ашиглана.
  • Уригдсан найз тань Банкны харилцагч болсноор урьсан харилцагчийн урамшуулал олгогдоно.
  • Уригдсан найзын урамшуулал нь дараах нөхцөлийн аль нэгийг хангаснаар олгогдох болно. Үүнд:
  • Богд банкны дурын картыг захиалж, тухайн картаараа 5 удаа худалдан авалт эсвэл онлайн худалдан авалтын гүйлгээ хийсэн байх.
  • Bogd Mobile AПП-г ашиглан 10 удаагийн шилжүүлгийн гүйлгээг хийсэн байх. (Банк доторх өөрийн данс хооронд хамаарахгүй)

Урамшууллын мөнгөн дүн:

  • Урьсан хэрэглэгч – 5,000₮
  • Уригдсан найз – 10,000₮

Найзаа урьж, хамтдаа урамшуулал аваарай!

Богд банк-Итгэл түгээнэ.




Шинэ мэдээ