Бэлэг дүүрэн сар: Шинэ жилийн догдлолыг хамтдаа мэдрээрэй.

Хүн бүрийн дотор жингэнэх дуу цуурайтан, хүйтний жаврыг үргээх шинэ жилийн баяр айл бүрийн хаалгыг тогшин ирлээ.

Хотын гудамжаар энэ тэндгүй гэрэлт гацуурын хөгжилтэй чимэглэл сэтгэл дулаацуулж, баярын уур амьсгал дэлгэрч, айл бүхэн аз жаргал, инээд хөөр цангинаж буй энэ өдрүүдийг илүү онцгой болгохоор Богд банк эрхэм харилцагч та бүхэндээ  харилцагч бүртээ бэлэгтэй Бэлэг дүүрэн сар хадгаламжийн урамшуулалт аянаа хүргэж байна.

Энэхүү аян нь 2025 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 31-нийг дуустал зөвхөн 1 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд шинээр харилцагч болох, хадгаламждаа орлого нэмэх, сунгалт хийхэд тань төрөл бүрийн бэлгийн сонголтоос өөрийн сонголтоор сонгон өөрт ойр байрлах бүх бүх салбар тооцооны төвөөс бэлгээ авах боломжтой.

Аяны дэлгэрэнгүй мэдээллийг Богд банкны салбар нэгж болон харилцагчийн үйлчилгээний төвийн 7577-1199 дугаараар холбогдон лавлана уу.

Бэлэгтэй, инээмсэглэлтэй, аз жаргал дүүрэн 12 сарыг Богд банк танд зориулав

Эрхэм харилцагч та аяндаа амжиж хамрагдаарай.

Богд банк-Итгэл түгээнэ




Шинэ мэдээ