Азийн Хөгжлийн Банкны төслийн эх үүсвэртэй батлан даалтын хүрээнд Богд банк хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” МОН-3338 төслийн хүрээнд Зээлийн батлан даалтын сан Богд банктай хамтран ажиллах гэрээнд 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гарын үсэг зурлаа.

Хамтран ажиллах гэрээний хүрээнд Богд банкны харилцагч барьцаа хөрөнгийн дутагдалтай жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар АХБ-ны эх үүсвэртэй хөнгөлөлттэй нөхцөл бүхий батлан даалттай зээлд хамрагдах боломж бүрдэж байна.

Тус батлан даалттай зээлийн санхүүжилтээр зээлдэгч 1.2 тэрбум төгрөгийн батлан даалттай, 2 тэрбум хүртэлх төгрөгийн зээлийг жилийн 8.88-12.34 хувийн хүүтэй 10 хүртэлх жилийн хугацаатайгаар Богд банкнаас авах боломжтой юм.

            Богд банкны харилцагч та өөрт ойр байрлах салбар болон лавлах утас 7577-1199 утаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. Мөн Зээлийн батлан даалтын сангийн 7700-2035 утсаар лавлах боломжтой.

Богд банк-Итгэл түгээнэ.




Шинэ мэдээ