
Богд банк” хк 2025 оны 3-р улирлын санхүүгийн тайлан болон онцлох ажлаа танилцууллаа.
"Богд банк" ХК нь 2025 оны 3-р улирлын санхүү, үйл ажиллагааны үр дүнг нэгтгэн гаргаж, харилцагч нартаа танилцуулж байна.
САНХҮҮГИЙН ГОЛЛОХ ҮЗҮҮЛЭЛТҮҮД:
- Нийт хөрөнгө 2025.09.30-ний байдлаар 1,135,642 сая төгрөгт /1 их наяд 135 тэрбум төгрөгт/ хүрч өмнөх жилийн мөн үеэс 30.21%-аар өссөн байна.
- 2025 оны 3-р улирлаарх цэвэр ашиг 32.33 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 28.59%-аар өссөн ба өнгөрсөн 5 жилийн дундаж өсөлт 48%-тай байна.
- Өөрийн хөрөнгө 194.27 тэрбум төгрөгт хүрч 2014 онд анх байгуулагдсан үеийн 16.07 тэрбум хэмжээнээс 12.09 дахин өссөн байна.
- Цэвэр зээлийн багц 2025.09.30-ны байдлаар 553.54 тэрбумд хүрч өмнөх жилийн мөн үеэс 15.26%-аар өссөн байна.
- Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь буурч 2.00%-тай болсон байна. Чанаргүй зээлийн хувь буурч байгаа нь банк чанаргүй активын эрсдэлийг зөв удирдан, анхааран ажиллаж байгаатай холбоотой.
- Нийт харилцагчийн харилцах хадгаламж өмнөх оны үеэс 17.49%-аар өсч 464.34 тэрбум төгрөгт хүрчээ.
- 2024 онд олон улсын банк болон санхүүгийн байгууллагаас нийт 49.07 сая ам долларын урт хугацаат эх үүсвэр шинээр татан төвлөрүүлсэн бол 2025 онд Enabling Qapital санхүүжилтийн байгууллагаас 3 сая ам доллар болон FMO-ооc 20 сая ам долларын санхүүжилтүүд тус тус орж ирсэн байна. Энэхүү санхүүжилтыг жижиг дунд бизнесийг тэр дундаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих, эрчим хүчний хэмнэлттэй үйл ажиллагаа болон хэрэглээг санхүүжүүлэхэд зориулахаар ажиллаж байна.
- Тайлант хугацаанд Богд банк нь банкны тухай хуулиар болон Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд:
Нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа 25.43% (байвал зохих хэмжээ 12.5%). Ийнхүү давуулан биелүүлсэн нөөц өөрийн хөрөнгө нь аливаа болзошгүй эрсдэлийг даахаас гадна ирээдүйд активын тэлэлт хийх, ногдол ашиг тараах боломжийг бий болгодог.
БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭ БОЛОН УРАМШУУЛАЛТ АЯН:
- Монгол Улсын эдийн засгийн чухал хөдөлгөгч хүч болсон жижиг, дунд бизнес эрхлэгчдэд бодит дэмжлэг үзүүлэх хөгжлийг дэмжих, тогтвортой үйл ажиллагааг бий болгох зорилгоор Богд банк “ЖДБ дэмжих аян”-ыг зарласан.
- Харилцагч бүрдээ ухаалаг хөрөнгө оруулалт хийх боломжийг олгосон 18%-ийн хүүтэй “Өндөр хүүтэй 30 хоног” хадгаламжийн аяныг зарласан.
- Банкны зүгээс цаг үеийн хэрэглээ, хэрэгцээ шаардлагатай нь уялдуулан бүх насны картын хэрэглэгчдэд тэгш хүртээмжтэй байдлаар 100% хүртэлх буцаан олголт буюу “Cashback” урамшуулалт аяныг тогтмол зарлаж байна.
- Богд банк нь шинэ үеийн төлөөлөл болох хүүхэд багачуудын сонирхдог залуус нартаа Esport-ын төрөл болох MLBB тоглоомын ESN Монгол улсын үндэсний аварга шалгаруулах тэмцээн /ESN NC/ болон M7 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг тус тус ивээн тэтгэж хамтран ажиллаж байна.
Богд банк-Итгэл түгээнэ.