“Savings bundle” хадгаламжийн урамшуулалт аян эхэллээ

Богд банк нь харилцагчдынхаа хуримтлуулах дадлыг дэмжих зорилгоор “Багц хуримтлал”-ын урамшуулалт аянаа зарлалаа. Урамшууллын хугацаанд сар бүр нэг харилцагч “ХОСООРОО ГАДААДАД АЯЛАХ ЭРХ” -ийн эзэн болно.  Болзол нь маш хялбархан бөгөөд та өөрийн Богд банкны хугацаатай хадгаламжийн дансандаа 10,000 төгрөгийн орлого нэмэх бүрдээ урамшууллын 1 эрх авна.

Урамшуулалд хэрхэн хамрагдах вэ?

  • Богд банкны салбараар үйлчлүүлэх болон онлайнаар Bogd mobile апп, ebogd.mn сувгаар “БАГЦ ХУРИМТЛАЛ”-н үйлчилгээнд бүртгүүлнэ.
  • 6 сар болон түүнээс дээш хугацаатай хадгаламжийн дансаа нээнэ.
  • “БАГЦ ХУРИМТЛАЛ”-н үйлчилгээний дансандаа нэмсэн 10,000₮ орлого бүрд 1 эрх олгоно.

Урамшууллын хугацаа:

2026.07.01-2026.12.31-ний өдрийг дуустал үргэлжилнэ.

Урамшууллын бусад бэлгүүд:

  • B point оноо
  • Хадгаламжийн эрх
  • Хамтрагч байгууллагуудын худалдан авалтын эрх

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү

Санамж:

  • Хадгаламжийн хугацааг хамгийн багадаа 6 сараар идэвхжүүлсэн байна.
  • Хадгаламжийн дансаа хугацаанаас өмнө цуцалсан тохиолдолд цугларсан эрх устахыг анхаарна уу.

 Хялбараар хуримтлуулаад, Хосоороо аялцгаая

Итгэл түгээнэ – БОГД БАНК




Шинэ мэдээ