Predict болон Spend урамшуулал зарлагдлаа

 Спортыг дэмжигч Богд банк нь хөл бөмбөгийн хорхойтнууддаа зориулж PREDICT болон SPEND урамшуулал зарлалаа.

"FIFA WORLD CUP 2026" – Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний АЛТАН ЦОМ -г аль улс авах бол? Яг одоо Bogd mobile апп-раа PREDICT болон SPEND урамшуулалдаа оролцож, таамгаа дэвшүүлэн оноогоо цуглуулж эхлээрэй.

Хамгийн өндөр оноо авсан 5 харилцагч FIFA WORLD CUP 2026, OFFICIAL JERSEY -н эзэн болно. Мөн өдөр бүрийн асуултанд хамгийн түрүүнд зөв хариулсан 1 оролцогч 50,000 BPOINT оноо авах боломжтой.

PREDICT урамшуулал

Тоглолтын үр дүнг урьдчилан зөв таамаглаж, өдөр бүрийн асуултад хариулан оноо цуглуулаарай.

Тоглолтын ялагчийг зөв таамаглавал:

  • Шөвгийн 16 – 2 оноо
  • Шөвгийн 8 – 4 оноо
  • Шөвгийн 4 – 8 оноо
  • Финал – 16 оноо

Өдөр бүрийн асуулт:

  • Зөв хариулт бүр – 1 оноо

Таамаглал оруулах хугацаа:

  • 2026.07.04-ны 22:00 цаг хүртэл байна

SPEND урамшуулал

Богд банкны картаараа худалдан авалт хийх бүрдээ оноо цуглуулах боломжтой. Хамгийн өндөр оноо цуглуулсан 3 харилцагч  FIFA WORLD CUP 2026, OFFICIAL JERSEY -н эзэн болно.

Урамшууллын хугацаа:

  • 2026.07.03-2026.07.31-ний өдрийг дуустал

Хэрхэн оноо цуглуулах вэ?

  • 10,000 төгрөгийн болон түүнээс дээш үнийн дүнтэй худалдан авалт бүр 1 оноо
  • Картын ПОС худалдан авалт болон онлайн худалдан авалтын гүйлгээ оноонд тооцогдоно.

Жишээ: 15,000 төгрөгийн ПОС эсвэл онлайн худалдан авалт 1 оноо

/Нэг ПОС төхөөрөмж дээр өдөрт хамгийн ихдээ 3 гүйлгээ бүрэн оноо авна. 4 дэх гүйлгээ хийсэн тохиолдолд 1 оноо нэмэгдэнэ. Ингэснээр нэг ПОС төхөөрөмжөөс өдөрт авах боломжтой хамгийн дээд оноо 4 оноо байна/

Итгэл түгээнэ – БОГД БАНК

 




Шинэ мэдээ