Eiffel tower
Уул уурхайн бус экспортын салбар болон жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн бизнесээ өргөжүүлэх хэрэгцээг хангахад зориулагдана.

Бүтээгдэхүүний нөхцөл
Хэмжээ Валют Хугацаа Хүү* Шимтгэл Өргөдлийн хураамж
Жилийн
Жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт 3 тэрбум төгрөг хүртэл, 
Уул уурхайн бус экспортын салбарт 3 тэрбум төгрөг хүртэл

MNT
30 сар хүртэл 19.0% Зээлийн дүнгийн 1%-2% 10,000 төгрөг

Тавигдах шаардлага
  • Сүүлийн 12 сар тасралтгүй үйл ажиллагаа эрхэлсэн байх
  • Бизнесийн тогтмол урсгалтай байх
  • Банк санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй, сүүлийн 3 жилийн хугацаанд чанаргүй зээлийн түүхгүй байх
  • Зээлийн баталгаа болохуйц барьцаа үл хөдлөх хөрөнгөтэй байх
  • Тухайн бизнесийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан, зөвшөөрөл нь зээл төлөгдөж дуусах хүртэл хүчин төгөлдөр байх эсхүл тодорхой хугацаагаар олгогддог тусгай зөвшөөрлийн хувьд цаашид сунгагдах боломжтой байх

Бүрдүүлэх материал
  • Зээлийн өргөдөл (Богд банкны маягтаар)
  • ААН, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, Байгууллагын дүрэм, танилцуулга
  • Үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл
  • Зээл авах тухай ТУЗ-ын зөвшөөрөл, хувь нийлүүлэгчдийн хурлын протокол
  • Эрх бүхий албан тушаалтны иргэний үнэмлэх
  • Ажлын байрын бичиг баримт/ түрээсээр ашигладаг бол түрээсийн гэрээ, сүүлийн 6 сарын түрээс төлсөн баримт/
  • Барьцаа хөрөнгөтэй холбоотой бичиг баримтууд
  • Аудит, татварын албаар баталгаажуулсан тайлан болон бусад орлого, зарлагыг нотлох баримтууд
  • Зээлийн зориулалтыг баталгаажуулсан баримт, түүнтэй холбоотойгоор хийгдсэн гэрээ хэлцэл
  • Сүүлийн 3 жилийн хугацааны зээлийн түүхийг баталгаажуулсан баримтууд, зээлийн гэрээ, төлбөр төлсөн баримтууд
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материал





Санал болгох бүтээгдэхүүн