Eiffel tower
Өрхийн хэрэглээний зээл нь тогтмол орлого бүхий иргэний хувийн болон өрхийн хэрэгцээнд зориулагдах бөгөөд хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө барьцаалан олгогдох зээл юм.

Бүтээгдэхүүний нөхцөл
Хэмжээ Хугацаа Зээлийн хүү*  Шимтгэл
Сарын Жилийн
50 сая төгрөг хүртэл 30 сар хүртэл  1.7% - 2.4% 20.4% - 28.8% Зээлийн дүнгийн 1%
Зээлийн бодит хүү*: 21.25% - 29.69%

Тавигдах шаардлага
  • Цалингийн орлоготой бол сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх
  • Бизнесийн орлоготой бол тухайн бизнесийг сүүлийн 12 сарын хугацаанд тогтвортой эрхэлсэн байх
  • Зээлийн барьцаанд тавих хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөтэй байх
  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх

Бүрдүүлэх материал
  • Зээлийн өргөдөл /банкны маягтаар/
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан 1 хувь цээж зураг
  • Зээл хүсэгч болон өрхийн гишүүдийн иргэний үнэмлэх, түүний хуулбар 
  • Зээл хүсэгч болон гэр бүлийн хөдөлмөр эрхэлдэг гишүүдийн НДДэвтэр, түүний хуулбар
  • Өрхийн гишүүд бизнесийн орлоготой бол бизнесийн орлогыг нотлох баримт бичгүүд
  • Барьцаа хөрөнгөтэй холбоотой бичиг баримтууд
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ТҮЦ машины лавлагаа байж болно/
  • Гэрлэлтийн лавлагаа /ТҮЦ машины лавлагаа байж болно
  • Банкны зүгээс шаардлагатай гэж үзсэн бусад нэмэлт материалууд





Санал болгох бүтээгдэхүүн