Eiffel tower
Тохилог тайван амьдралыг бид санхүүжүүлнэ. Богд банк нь Засгийн Газраас Монголбанктай хамтран хэрэгжүүлж буй жилийн 6 хувийн хүүтэй орон сууцны зээлийг олгож байна.

Бүтээгдэхүүний нөхцөл
Зээлийн хэмжээ Худалдан авах гэж буй орон сууцны үнийн дүнгээр хязгаарлагдана.
Валютын төрөл Төгрөг
Урьдчилгаа төлбөр* 30%
Зээлийн хүү /жилээр/ 6.0 %
Хугацаа 30 жил хүртэл
Шимтгэл Зээлийн дүнгийн 1%
Өргөдлийн хураамж 10,000 төгрөг
Зээлийн барьцаа Худалдан авч буй орон сууц
Даатгал Зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэлх хугацаанд үндсэн болон хамтран зээлдэгч нь амь насны даатгалд, барьцаа хөрөнгө нь Үл хөдлөх хөрөнгийн даатгалд даатгуулсан байх;

*Зээл нь Монголбанкны эх үүсвэрээр санхүүжигдэж буй бол урьдчилгаа төлбөрт өөрийн өмчлөлийн нийтийн орон сууцыг дүйцүүлэн барьцаалж болно.


Тавигдах шаардлага
  • Зээл хүсэгч нь 18 нас хүрсэн, эрхзүйн чадамжтай  Монгол улсын иргэн байх 
  • Худалдан авах орон сууц нь 80 м.кв-аас хэтрэхгүй, нийтийн зориулалттай ашиглалтад орсон буюу улсын комисс хүлээн авсан, амьдран суух зориулалтаар ашиглах 
  • Урьдчилгаа төлбөрийг санхүүжүүлсэн болон санхүүжүүлэх чадвартай байх 
  • Сүүлийн 2 жилийн хугацаанд тогтвортой ажил эрхэлсэн эсхүл энэ хугацаанд бизнес эрхэлсэн байх
  • Хамтран зээлдэгч нь тухайн ажил олгогч байгууллагад 1 буюу түүнээс дээш жил ажилласан байх; хувиараа бизнес эрхэлдэг бол тухайн бизнесийг 2 буюу түүнээс дээш жилийн хугацаанд эрхэлсэн байх
  • Банк, санхүүгийн байгууллагад Төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны, ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн өрийн үлдэгдэлгүй. Үүнд хамтран зээлдэгч хамаарна;
  • Даатгалд хамрагдах бөгөөд даатгалтай холбогдох зардлыг хариуцах 
  • Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээл, хүүгийн үлдэгдэлгүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй байх 
  • Зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох үед 65-аас дээшгүй настай байх

Бүрдүүлэх материал
  • Зээлийн өргөдөл /банкны маягтаар/
  • Сүүлийн 6 сарын хугацаанд авахуулсан 1 хувь цээж зураг
  • Цахим үнэмлэх эх хувиар эсхүл хуулбар
  • Оршин суугаа хаягийн тодорхойлолт /ТҮЦ машины лавлагаа байж болно/
  • Гэрлэлтийн лавлагаа /ТҮЦ машины лавлагаа байж болно/
  • Ажил олгогч байгууллагын тодорхойлолт (албан тушаал, ажилласан жил, цалингийн хэмжээ, нэмэгдэл урамшууллыг тусгах)
  • Хөдөлмөрийн гэрээ
  • Нийгмийн даатгалын дэвтэр
  • Хувиараа бизнес эрхэлдэг бол бизнесийн үйл ажиллагаатай холбоотой бичиг баримтууд
  • Аж ахуйн нэгжтэй бизнес эрхлэгч бол тухайн татварын албанаас татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг баталсан тодорхойлолт;
  • Урьдчилгаа төлбөрийн баримт
  • Шинээр ашиглалтад орсон барилгаас худалдан авах бол орон сууцны захиалгын гэрээ
  • Хуучин орон сууц худалдан авах бол орон сууц худалдах худалдан авах гэрээ, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, барьцаанд буй эсэх УБЕГазрын лавлагаа
  • Зээл хүсэгч болон худалдагч тал үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний эх хувь;
  • Өрхийн гишүүдийн нэр дээр УБЕГазраас орон сууц үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг эсэх лавлагаа
  • Бусад банк, ББСБ-д төлөх зээлийн үлдэгдэлтэй бол тухайн зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга
  • ШШГЕГ-ын лавлагаа
  • Банкнаас шаардсан бусад бичиг баримт

Жич: Хамтран зээлдэгч дээрх материалыг мөн адил бүрдүүлнэ.






Санал болгох бүтээгдэхүүн